Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
О.Лхагвацэдэн: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар бүртгэнэ
Image
Бүсгүйчүүдээ Өдөрт 6 хумс жигнэсэн сармис ид! Дараа нь та гайхалтай үр дүнг нь мэдрэх болно
Image
Д.Оюунхорол: Эх орныхоо уул, усыг ариун дагшнаар нь хадгалахын төлөө чадах бүхнээ хийнэ
Image
Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Image
МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН БӨХИЙН БАРИЛДААНД 256 ХҮЧТЭН ЗОДОГЛОНО
Image
ТҮМЭН ШУВУУТ ТҮМНИЙХ БОЛЛОО
Image
СОГТУУ ЖОЛООЧ ТӨРИЙН ОРДОНЫ ХАШААГ ДАЙРЧЭЭ
Image
Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг эхлүүллээ
Image
ХУУРАМЧ ХЯМДРАЛ ЗАРЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Image
Машин уу Юу вэ
Image
Элэг бөөрөө бусдад буян гэж өгөөд өөрсдөө эрлэг рүү оддог монгол донорууд
Image
“Эрдэнэт”-ийн дэд захирлуудыг шинээр томиллоо
Image
Улаанбаатарт өдөртөө бага зэргийн цастай, 8-10 градус хүйтэн
Image
Одоо цагийн хамгийн сайхан 10 монгол бүсгүй гэдэгт санал нийлэх үү
Image
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРӨӨС АВТОМАШИНУУДЫГ ТЭГШ, СОНДГОЙГООР АНГИЛАН ЗОРЧУУЛНА
Image
ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛЖ БУЙ ХҮҮХДИЙН ТОО ЖИЛД ДУНДЖАА 20-27 ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА
Image
Бусдын эхнэрийг булааж авч гэрлэдэг уламжлалтай Вүдаби омгийнхон
Image
“Аз хур” номын их дэлгүүр 72 хувийн хямдрал зарлах нь
Image
Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Д.Даваасамба гэж хэн бэ
Image
7 хоногт 520 хүн архинд хорджээ
Image
Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх "Ай Ти Эм Монголиа-2017” нь олны хөлд дараастай
Image
Apple-ийн дэлгүүр 4 өдөрт 2 удаа дээрэмдүүлжээ /бичлэг/
Image
9 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АЖИЛ ХАЯЛТ ХИЙНЭ
Image
ОБЕГ-аас -50 хэм хүрч хүйтрэхийг анхааруулав
Image
БЗД-ийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг хууль зөрчжээ
Image
Жүжигчин Төөтөө хоёр эхнэртэй юу?
Image
Амьтад хүнээс илүү мэдрэмжтэй зураг авахуулдаг уу
Image
ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТЭГШ ХАМРУУЛНА
Image
Завхан аймгийн 4 суманд цагаан зуд нүүрлэжээ
Image
Идэш тэжээлгүйгээс 40 гаруй буга, 30 гаруй аргаль үхэж үрэгджээ
Image
Image

Х.ТЭМҮҮЖИН: Г.ЗАНДАНШАТАР ГЭДЭГ ХҮН МОНГОЛ УЛСЫГ ХОЁР ДАХЬ УДААГАА ХОРЛОЛОО

Х.Тэмүүжин: УУЛ УУРХАЙ ТҮШИГЛЭСЭН ПОПУЛИЗМЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛГООД БИЧЧИХ ШИГ БОЛЛОО

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулахаар тогтсон. Үүнтэй зэрэгцэн ээлжит бус сонгууль явагдах тухай ч дуулдаад эхэлсэн. Таны хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асууж болно. "Засгийн бүх эрх ард түмний мэдэлд" гэдэг нь маргаантай, ердийн арга хэрэгслээр шийдвэрлэх боломжгүй асуудлыг ард түмэн эцэслэн шийдвэрлэх эрхтэй гэх санаа. УИХ-д 64 суудалтай МАН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн хийх чадвартай олонхийг бүрдүүлсэн атлаа өөрсдөө хариуцлагаас зугтаж байгаа хэрэг. Ард нийтийн санал асуулга нэрийн дор "ард түмэн л ингэж шийдсэн" гэж хэлэх гэж, санаачилсан асуудлынхаа хариуцлагаас зугтах гэсэн хуурмаг зүйл.

Эрх баригчдын энэ санаархлуудаас хамгийн аюултай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэрийн дор, ард нийтийн санал асуулга зохион байгуулах гэдэг халхавчаар УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах гэсэн оролдлого. Энэ бол маш увайгүй, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлтэйгээ үлдэх гэсэн шунал тачаал. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д хэт олонхи болсон.

Яагаад хэт олонхи болчихсон тухайгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар маш тодорхой баримтууд дурдаад, амьд гэрч гэж байгаад ил цагаан ярьж хэлсэн. УИХ, Засгийн газрын гишүүнээсээ авахуулаад Монгол улсын төрийн өндөр алба хашиж байгаа 300 орчим хүн МАН-ын Бага хурал гэх нэрийн дор хуралдаад нэг шийдвэр гаргасан. Тэр нь 2016 оны сонгуулийг 60 тэрбумын схем буюу төрийн тодорхой албан тушаалуудыг их хэмжээний мөнгөөр арилжиж, тэр мөнгөөрөө сонгууль хийж, 65 суудал авч, хүмүүсээ төрд байршуулсан тухай.

Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг хууль бусаар авсан тухайгаа, өөрсдөө хуралдаад, шийдвэр гаргаад хүлээн зөвшөөрчихсөн. Тэгээд болоогүй 60 тэрбумын Засгийн газраа унагаж дараагийн Засгийн газрыг байгуулахдаа ЖДҮ-ийг дэмжих сангын мөнгийг авлига байдлаар тарааж, УИХ-ын гишүүдийн тэн хагасыг хахуульдсан, авилга албан тушаалын хэрэгт бөөнөөрөө холбогдсон. Хэрэгт холбогдоод төмсөгдүүлчихсэн гишүүдээ дарамталж, барьцаалж байгаад улс орныг самрах, Монгол улсын төрийн байгуулалтыг нураах бүх шийдвэрээ гаргуулаад сууж байна.

УИХ-ын дарга нь “парламентын засаглалыг бэхжүүлэх” нэрээр УИХ-аа тараах санаачилга гаргаад, гэмт хэрэгтэн гишүүдээрээ гарын үсэг зуруулаад сууж байгааг эрүүл ухаанаар ойлгох аргагүй. Парламентыг тарааж, төрийг эзгүйчилж парламентат ёсыг хамгаалдаггүй юм л даа. Хоёр үзүүртэй зүү шиг хорлонтой. Тэр дундаа УИХ-ын дарга нь өөрөө ийм санаачилга гаргаад явж байгаа бол тэр нөхөр шууд зайлах ёстой.

Занданшатар гэдэг хүн үндсэндээ Монгол Улсыг хоёр дахь удаагаа хорлож байна. Өмнө нь 2012 онд гадаад хэргийн сайд байхдаа, олон улсын түвшинд Монгол Улсын гуравдагч цонх гэдэг эдийн засаг болон улс төрийн бодлогыг барьж байх ёстой хүн стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийх тухай хууль өргөн бариад Монгол Улсаас маш олон хөрөнгө оруулагчдыг хөөн гаргасан. Монгол улсруу орж ирэх үнэ багатай, урт хугацаатай мөнгөний урсгалыг боомилж, эдийн засгийнх нь хувьд Монгол Улсыг хоёр хөршийн дунд хоосон хувхай яс шиг хаяж байсан. Гэтэл одоо парламентын засаглалыг дэмжих нэрийдлээр парламентаа тараах санал гаргаад гүйж байдаг.

Магтаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор нь яг өмнөх 2012 онд бий болгосон шиг нь үр дагаврыг хэдэн арав дахин томоор, 20-30 жил үргэлжлүүлэх өгүүлбэр орчихсон л явна. Хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг хоослоод, улс төрчдийн тэнэглэлийг дэврээгээд Венесуелын араас явуулах попрол нь Үндсэн хуулийн хүч чадалтай болох гэж байна шүү дээ. АНСА, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг нь хуурмаг гоёчилсон үг, хоосон дэврүүн сэтгэлтэй хүлээлт л болсон болохоос биш бодит байдал дээр ухралт. Том сэдвээр халхавчилсан, буцаад яажшуу УИХ-д орж ирэх вэ гэсэн улс төрийн жижигхэн амбицууд л байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэр асуух санал хүртэл гарч ирсэнийг та юу гэж бодож байна?

-Бид Үндсэн хуулийнхаа дархлааг сайжруулж чадаагүйгээс, нөгөө талаас УИХ-д байгаа 64 нөхөр өөр хоорондоо учир шалтгаанаа олохгүй байгаагаас шалтгаалаад нэг хүний хүч нөлөө хэтэрхий өндөр авчихлаа. Ерөнхийлөгчийг ийм их эрх мэдэлтэй болгосон гол буруутнууд нь энэ 64 гишүүн л дээ. ҮАБЗ дээр шүүгчдийг, хуулийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудыг дур зоргоороо өөрчлөх эрх мэдлийг энэ хэдэн гишүүн л өгсөн. Гэмт хэрэгт холбогдоод, хууль шүүхийн байгууллагад дуудагдаад ирэхээрээ амиа хоохойлж, хэргээ цайруулахын тулд тал засч гүйгээд тэр хүний гарт орсон.

Нөгөө хүн нь ч хангалттай сайн тоглож байна. Үүний горыг улс орноороо амсах гээд сууж байна. Үндсэн хууль болон өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль тогтоомжоор Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийг нэмэгдүүлэх, мөн Үндсэн хуулийн суурь үндсийг үгүйсгэх, өөрчлөх санаачилга гаргах нь хязгаартай. Ийм санаачилга гаргасан тохиолдол бүрд Цэцэд асуудал нь хөндөгдөж байх учиртай. Харамсалтай нь өнөөдөр манайд улс төрийн хор, авилгын хамжигч бүтэц нь хуулиасаа илүү хүчтэй ажилладаг болчихоод байна.

УИХ парламентын институцууд хэвийн үйл ажиллагаа явуулаад Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа үнэнч зогсч байгаа нөхцөлд Монгол Улсад хэзээ ч ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангууллын хэв маяг тогтохгүй. Ийм санаачилга ч гарах учиргүй. Засаглал солих гэж зүтгэсэн хэн ч байсан Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хариуцлага нь тооцогдон төрөөс зайлуулагдаж байх ёстой. Шударга ёс хүчгүй байх, шударга бус зүйл хүчтэй байх хоёулаа аюултай. Нэг талаас Үндсэн хуулийн үзэл санаанд хүч өгөх ёстой тэр механизмууд ажиллахгүй байх нь аюултай. Нөгөө талдаа Үндсэн хуулийг нулимж, Үндсэн хуулиас давж тонгочиж байгаа улстөрчид хүчтэй байх бүр илүү аюултай. Энэ хоёр аюул давхцаад Монгол Улсын тусгаар бүрэн эрхт байдал, ардчилал, хууль ёсонд нь эрсдэл үүсгээд байна л даа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий дэх баялаг, ой усны сан, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Энэ хэр оновчтой заалт вэ?

-Уг нь баялаг гэж хэлэх ёсгүй. Баялаг гэдэг чинь хүний хөдөлмөр шингэж байж тэнд ямар нэгэн байдлаар эдийн засгийн үр ашиг бий болж байж баялаг гэдэг ойлголт үүсдэг. Байгалийн нөөц гэдэг юм уу арай өөр үгээр илэрхийлэгдэнэ л дээ. Бүгдээрээ нийтийн өмч гэх тодорхойлолтод орж явдаг. Манайх “төрийн нийтийн өмч” гэх ойлголт шинээр гаргаад ирчихлээ. Хууль зүйн хувьд маш маргаантай ойлголт. Төрийн нийтийн өмч гэхээр нөгөө талд төрийн хувийн өмч гэх ойлголт гарч ирэх нь л дээ. Хууль асуудлыг шийдэх ёстой болохоос биш хуулийн бүрхэг, ойлгомжгүй байдлаас болж нэмэлт асуудал үүсгэж болохгүй.

-Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэх заалт орж байгаа. Энэ тухайд?

-Дийлэнх гэдэг нь дор хаяж 66 хувь гэсэн үг. Энэ чинь өөрөө Оюутолгойн 66 хувийг авна гэсэн үг юм уу. Хөрөнгө оруулалтын 66 хувь нь дандаа манайх байна гэсэн үг үү? Эдийн засгийн үр дагавар юу вэ гэдэг дээр маш бүрхэг маргаантай. Энэ агуулгуудыг нь харахаар Монгол Улс сүүлийн жилүүдэд гаараад байгаа, ихэнхдээ шантааж, сүйтгэл дагуулаад, зарим талаар гадны гар хөл болж, Монголын дотоод шийдлийг үгүй хийхэд хүргээд байгаа уул уурхайд түшиглэсэн популизмыг Үндсэн хуулийн болгоод биччих шиг боллоо.

Үүний үр дагавар ирээдүйн 20, 30 жилдээ Монголд гадны хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгоно. Яагаад гэхээр хэн ч үйл ажиллагааныхаа дийлэнх буюу 66 хувийг дээрэмдүүлээд сууна гэж байхгүй. Хоёрдугаарт, манай эдийн засаг царцах юм байна. Хүмүүсийн амьдралд нөлөөлж, иргэдийн халаас хоосорч, улстөрчдийн чихэр, боов тараалт нэмэгдэх юм байна. Монгол Улс Венесуелийн араас маш хурдацтайгаар явах нөхцлөө бүрдүүлж байгаа юм байна гэж харж байна.

Яг энэ заалтын цаана Монголын эдийн засаг ирэх жилүүдэд ямар байдалтай болох, улс төржилт хэрхэн өрнөх, засаглалын хэлбэр яаж өөрчлөгдөх, гадаад бодлого хаашаа эргэх, гуравдагч хөрштэй үлдэх эсэх гээд олон асуудал таг харанхуй байна даа. Мэргэжилтнүүдээс асуух хэрэгтэй. Анх өргөн барьсан төсөл дээр ийм гажууд, хорлонтой заалтууд байгаагүй. Зөвшилцөл нэртэй хуйвалдаан, явцуу жижиг амбицуудыг кнопын тоонд амилуулаад эхлэхээр Үндсэн хуулийн үзэл санаа наймааны хэрэгсэл болж, хулгайлагдаж байгаа нь энэ. Үндсэндээ эдийн засгийн алуурчид, чөлөөт нийгмийн дайснууд гэдэг чинь энэ л дээ.

Эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байр үүсгэн, иргэдээ баялаг бүтээх үйл ажиллагаанд оролцуулах, тэдэнд эдийн засгийн өсөлтийн үр шимийг шударгаар хүртээж, татварын боломжоо нэмэгдүүлэх гээд үнэнд ойр, үр ашигтай ажиллаж болох эрүүл сарууд механизмыг хажуунаас нь хий хоосон попорч орж ирээд лоомдоод эвдчих нүхийг Үндсэн хуулиар үүсгэх гэж байна. Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэж нүх үүсгээд гэмт хэргийн хамсаатнуудаа гоожуулсан шигээ.

-Сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалт орсон. Намуудын зүгээс улс төрд орох эрхийг хасч байна, хоёр нам улс төрд үлдэх нь гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байна?

-1992 оны Үндсэн хуульд иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан. Нөгөө талдаа Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Тэд шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ гэж заасан. Монгол Улсад төр ямар байх, ямар бодлого хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэхийг иргэд мэдэж шийднэ гэх утгатай.

Энэ эрхээ эдлэх боломж нь эвлэлдэн нэгдэх. Эвлэлдэн нэгдэх эрх болон төрийн шийдвэр, үйл ажиллагаанд оролцох эрх нь хоёр хүн нэгдсэн үү,  20 мянгуулаа нэгдсэн үү гэдгээр ялгаварлагдаж болохгүй гэдэг санаа. Тэр дундаа иргэндээ хянагдах учиртай төр засаг иргэддээ “тэд хүрч байж тар нар эрхээ эдэлнэ” гэдэг босго тавиад, заагаад сууж байх ёсгүй. Ийм гажуудсан утгыг иргэдийнхээ нэрийг бариад нийгмийн гэрээнд нь оруулах гээд давшлах нь ёс зүйгүй үйлдэл.

2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дордуулсан долоо гэж яриад байдаг. Гэхдээ тэр өөрчөлөлт энэ удаагийнх шиг иргэнийхээ үндсэн эрхийг хулгайлаагүй. Хууль хулгайлаад дөжирчихсөн, цайчихсан хүмүүст энэ ч гэсэн хамаагүй байх л даа. 

Энэ бол нэгдүгээрт, иргэдийнхээ улс төрийн эрх чөлөөг хумих чиглэл рүү алхаж, ардчиллаас ухралт хийж байна. Хоёрдугаарт, энэ зүйл заалтын хор хөнөөл юун дээр гарч ирэх вэ гэхээр улс төрийн намууд нь социализмын үеийн үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй тэр гишүүдээ нэг бол айдсаар, үгүй бол халамжаар тэжээдэг байдлыг Үндсэн хуульжуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, албан тушаалын сүрдүүлэг бүхий хагас цэргийн тогтолцоо, эсвэл бохир ч хамаагүй их мөнгөөр оршин тогтнох клиентелист түншлэл дээр суурилсан, олигархийн халаасанд багтсан нам болно гэсэн үг. Үр дагавар нь нөгөө талдаа төсвөөс их хэмжээний мөнгө хулгайлдаг хулгайч түшмэлүүдийн сүлжээ үүсгэнэ. Товчхондоо 60 тэрбумын схемыг албан ёсоор Үндсэн хууль руу бичиж байна л даа. Ийм нүсэр бүтэцтэй тэдэндээ халамж тараадаг, худалдан авалт хийж, харилцан тохиролцож байвал юуг ч зарж үрж наймаалцаж болдог системээ албан ёсоор Үндсэн хуульдаа бичиж байна л гэж харагдаж байна.

Улс төрийн намаас болж төрд авилгал гаарч байгаа. Оймс, малгайдаа нуусан тэр мөнгөөрөө хэн нэг улстөрчийн дараагийн сонгуулийнх нь бэлтгэлийг хангах гээд зүтгэж байгаа. Улс төрчдийн, намуудын тавиулууд мөнгөтэй гэж бодсон төрийн бүх байгууллага, албан тушаалууд дээр очоод сүлжээгээрээ мөнгө хулгайлцгааж байгаа. Энэ гажиг, авилгажсан улс төрийн тогтолцоог албажуулж, Үндсэн хуульдаа бичиж байгаа нэг хэлбэр нь энэ. Нэг талаас иргэний үндсэн эрхийг хулгайлж байна. Нөгөө талаас авилгажсан намыг Үндсэн хуульдаа бичих гэж оролдож байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд ерөнхийдөө шувтарч байна. Анх зорьсон зорилгодоо хүрч чадах болов уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улс орныг урагш алхуулах ёстой гэж үзээд дэвшүүлсэн зөв зүйтэй санал олон байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэж үзсэн нэг шалтгаан нь Засгийн газрыг тогтвортой байлгах, гүйцэтгэх эрх мэдлийг эзэнтэй болгох, Ерөнхий сайдад хариуцлага, эрх мэдэл хоёрыг нэг мөр өгөх зорилготой байсан.

Бас гүйцэтгэх эрх мэдлийг гурав дөрвөн төрийн институци хоорондоо булаацалдсан байдалтай, нэг нэгнийхээ өмнүүр орж эрх мэдэл олж авахыг оролддог мөртлөө хариуцлага үүрэх болохоор нэг нэгнийхээ араар ороод нуугдчихдаг явдлыг зогсоох байсан. Тэгэхийн тулд Ерөнхий сайд Засгийн газрынхаа кабенитыг өөрөө бүрдүүлдэг. Ерөнхий сайд УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг хариуцна гэсэн бол тэр үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэмжээний эрх мэдэлтэй байх нь гол зарчим байсан.

Энэ үзэл санаагаар УИХ нь гүйцэтгэх эрх мэдэлтэй хутгалдаж санхүүгийн сахилга батыг доголдуулдаг, дураараа төсөв мөнгө зарах гэж оролддог явдлыг зогсоох, Үндсэн хуулиар олгогдоогүй боловч хэт тэлсэн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах, УИХ-аас гадна УИХ-ын дарга гэж УИХ-аасаа том эрх мэдэлтэй болчихсон, орохгүй зүйлгүй, мэдэхгүй асуудалгүй болчихсон нөхрийг цэгцлэхийг оролдсон.

Харамсалтай нь оролдсон л гэж хэлэхээр болж байх шив дээ. Ерөнхий сайд Засгийн газрын кабенитаа өөрөө бүрдүүлдэг заалт нь уначихлаа. Гол зарчим нь унаад техникийн туслах шинжтэй заалтууд нь дэмжигдээд явчихлаа.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөхийг хүссэн чухал асуудал нь Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг сайжруулах, нөгөө талаас хариуцлагыг нэмэгдүүлэх байсан. Мордохын хазгай гэгчээр анх өргөн барихдаа зүйл заалтаа онож өргөн барьж чадаагүй, ихэнхдээ Үндсэн хуулийн бус асуудлыг хамаад явчихсан. Ядахад яр гэгчээр зөвшилцөл нэрийн дор Ерөнхийлөгч орж ирж самраад чухал заалтуудыг нь хасчихсан. Дээр нь УИХ-аар хэлэлцэх явцад анх өргөн барьсан үзэл баримтлалыг 180 хэм эргүүлчихсэн. Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтөөс шүүхтэй холбоотой шинэчлэлийн үйл явц харагдахгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд техникийн шинжтэй дэвшил байгаа болохоос зарчмын болон тулгуур үнэт зүйлийн шинжтэй асуудлууд дээрээ ухралт хийчихэв үү л гэж харж байна. 

-Монголчууд ардчилаллын замаар замнаад 30 жил болж байна. Зарим хүмүүс аливаа зүйлийн бүх бурууг ардчилал руу нялзаадаг. Өнгөрсөн хугацааг эргээд харахад ардчилал бидэнд юу өгсөн гэж та дүгнэх вэ?

-30 жилийн өмнөх хүмүүсийн амьдрах хэв маяг, амьдралын чанар, өөрөө өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлүүдийг нь 30 жилийн дараахтай харьцуулаад үзэхэд харагдах байх аа. 30 жилийн өмнө ах дүүгээрээ гутал, өмдөө дамжуулаад өмсдөг, нийгмээрээ нэг мөрөөдөлтэй, өөртөө итгэхээсээ илүү нам засагтаа итгэсэн, ах дүүг нь авч яваад буудчихад би буудуулаагүй үлдсэн нь их юм гэсэн айдас хүйдэстэй л байсан даа.

Энэ цаг үе зарим талаараа шүүмжлэлтэй, хүлээлтэд хүрэхгүй байгааг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, ардчилал бол ид шид биш. Иргэд өөрөө өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлж болох боломжийг бүрдүүлж өгдөг л зам. Үр дүн бол иргэдийн өөрсдийнх нь идэвх санаачилга хариуцлагаас дийлэнхдээ шалтгаална. 1990 оноос төөрөгдсөн нэг зүйл бий. Бидний амьдарч байгаа нийгэм ардчилсан гэхээсээ илүү чөлөөт нийгэм. Энэ чөлөөт нийгэмд зэрэгцэн оршин байдаг хэд хэдэн суурь инститиуц, зарчмууд байдаг. Тэдний зөвхөн нэг нь ардчилал.

Бид бүх нийгмээ ардчилал гэдэг ойлголтоор төлөөлж илэрхийлэх гэж оролдож байгаа нь алдаа. Ардчилал иргэдэд эд хөрөнгө, баялгийг авчирч өгдөггүй. Баялгийг хувь хүмүүст хуваарилж, авчирч өгдөг тогтолцоо нь зах зээлийн тогтолцоо. Чөлөөт зах зээлийн зарчмуудаа хэрэгжүүлээгүй мөртлөө зах зээлийн бий болгох ёстой зүйлсийг ардчиллаас нэхэж болохгүй.

Ардчилал нийтийн шийдвэрийг гаргадаг, тэгэхдээ цөөнхөө сонсож, олонхи нь шийдвэр гаргадаг харилцан ярилцдаг, ойлголцлын тогтолцоо. Ардчилал, зах зээлээс гадна чөлөөт нийгэмд хуулийн засаглал гэж нэг зарчим бий. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, байгаа байдлаараа ялгаварлагдахгүй байх, хууль хоёр өөрөөр үйлчлэхгүй байх чинь ардчиллын тухай ойлголт ердөө биш. Зах зээлийн тухай ойлголт ч биш. Хуулийн засаглалын тухай ойлголт. Хоорондоо уялдсан энэ зарчмуудыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх ёстой. Ардчилал монголчууд бидэнд асуудлаа дотроо өөр хоорондоо ярилцаж, өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх бүрэн эрхийг өгсөн. Гарсан шийдвэрээ амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэдэг чинь хуулийн засаглалын тухай яриа.

Ардчилал маань гажигтай байгаа. Учир нь авилгажсан намууд, байнга иргэдээ хуурдаг лидерүүд, ярьсан болон хийж байгаа үйлдэл нь зөрдөг шийдвэр гаргагч нараас болоод итгэл алдарч байгаа. Нөгөө талдаа яагаад хууль ялгаатай, алагчилж үйлчлээд байгаа юм бэ, хуулиас давсан эрх мэдэлтэн, хуулийг өөрийнхөө төлөө өөрчилж, үйлчлүүлээд байгаа мөнгөтөй хүмүүс, хамгийн гол нь худалдагдаж, айн бэргэж хуулиа завхруулаад байгаа хуулийн байгууллага, албан тушаалтнуудын бурууг Ардчилал үүрч болохгүй. Эдийн засгийн зөв тогтолцоо бүрдээгүйгээс болоод баялгийн хэт ялгаатай байдал үүсчихээд байгаад ардчилал буруутай юу. Асуулт зөв тавигдахгүйгээр шийдэл зөв гарахгүй л дээ.

Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6