Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Харх тэсрэх бөмбөг илрүүлж хүний амь аварч байна
Image
Б.Оюумаа: Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно
Image
ОХУ: ​Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв
Image
Д.Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ
Image
“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө
Image
Өдөр бүрийг ТАМХИГҮЙ
Image
Ц.Наранханд: Ээжүүд бид ирээдүйн аавуудыг, эр нөхрүүдийг хүмүүжүүлж байна
Image
Самсунг компани уучлал гуйсны дараа экс ажилтан нь нэг жил үргэлжилсэн өвөрмөц тэмцлээ зогсоожээ
Image
Монголбанкнаас иргэдийн гар утсанд ирүүлж буй мессэж ямар учиртай вэ?
Image
Бразилд өдөрт 30 мянган шинэ тохиолдол илэрлээ
Image
АНУ-ын SpaceX сансарт хүн нисгэсэн анхны хувийн компани боллоо
Image
Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг
Image
Өнөөдөр төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно
Image
Тэмцэгчид Цагаан ордны хашааг давбал “зэрлэг ноход”-той тулгарахыг Дональд Трамп анхааруулав
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө
Image
Apple компани 399 ам.долларын үнэтэй iPhone худалдаанд гаргалаа
Image
Д.БАТТӨР: МИАТ компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Шинэ хөдөөгийн жентельмэн
Image
Фото: АНУ-ын жагсагчид CNN-ийг эвдлэн сүйтгэлээ
Image
Гурван сартай охинтойгоо хамт амиа хорлосон эмэгтэйн гэрээс ГЭРЭЭСЛЭЛ олджээ
Image
Хүүхдүүдтэйгээ хамт аялалд явах нь тэдний сурлагад эерэг нөлөө үзүүлдэг
Image
Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном
Image
Эдвард Хоппер - коронавирусын үеийг төгс илэрхийлэх зураач
Image
Gucci загварын долоо хоногуудад оролцохгүй
Image
Олимпыг COVID-19-ийг ялан дийлсэн баяр болгон хийх саналыг Япон гаргажээ
Image
Ерөнхийлөгч нэр дэвшиж буй зөвлөхүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Image
Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ
Image
“Увертюра” хамтлагийн тоглолтыг шууд дамжуулна
Image
Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг саатуулжээ
Image
Албан хаагчдыг байршил харгалзахгүй байранд оруулахаар төлөвлөжээ
Image
Тоглоом хүүхдийг харааны болон гарын хөдөлгөөний эвсэлтэй болгодог
Image
Хүний ур ухаан дуусашгүйг илтгэх орчин үеийн гайхалтай уран баримлууд
Image
Холливудын кино бүтээгчид хэрхэн өнгөөр "нааддаг" вэ?
Image
Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас
Image
Монгол Улсын гадаад өр I улирлын байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна
Image
Карантины үеэр хэрхэн гэртээ хүүхдийн баяр зохион байгуулах вэ?
Image
Та үүнийг мэдэх үү?: Эмэгтэй хүний бие
Image
Б.Болдсайхан: Нэг биш хэдэн зуун хүүхдэд мэс засал хийж, эрүүл болгомоор байна. Та бүхэн туслаач
Image
Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор
Image
Хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой таны мэдэх ёстой зүйлс
Image
Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө
Image
Дэлхий даяар нийт халдвартай хүний тоо ЗУРГААН САЯЫГ давлаа
Image
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ингэж баталгаажуулаарай
Image
Грек 29 орны жуулчдад хилээ нээнэ
Image
“Дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж байна”
Image
ВВС: Бидний мэдэх Хонконгийн төгсгөл ирлээ
Image
Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ
Image
Шатахууны үнэ буурсан ч мах, ногооны үнэ өсчээ
Image
44 дэх иргэнээ эмчиллээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
Г.Тэмүүлэн: Засаг огцрох болгонд Монгол Улс хожиж байсан уу гэвэл үгүй
Image
ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРТАЙ ҮЗҮҮЛЭХЭД АНХААРАЛ ХАНДУУЛНА
Image
Дональд Трамп “ядуурчээ”
Image
Оросын Ту-22 бөмбөгдөгчид Сири дэх террористуудад цохилт өгч буй нь /бичлэг/
Image
ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ АЖИЛЛАСАН "ЦАГДААГИЙН СУРГУУЛЬ"-ИЙГ ШАГНАВ
Image
СААРАЛ ЖАГСААЛТЫН ХАРИУЦЛАГААС САНГИЙН САЙД СУГАРААД ҮЛДЭХ ҮҮ
Image
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгууллаа
Image
Монгол эмэгтэй хүний мэдвэл зохих дом, шившлэгийн аргууд
Image
ЧУУЛГАНААР ХХААХҮ-ИЙН САЙДЫГ ТОМИЛНО
Image
НИЙСЛЭЛД ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
Image
Цагаан олимпод хурдаа сорьсон цаначин Ч.Отгонцэцэг 84 дүгээр байр эзэллээ
Image
Үзэсгэлэн худалдаа болон сүм хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргүүлжээ
Image
П.Сэргэлэн сайд аа, таны бодлого хэзээ хэрэгжих вэ?
Image
Архинд хордсон дуудлага их гарчээ
Image
iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл
Image
Завханд махны үнэ нэмэгджээ
Image
АНУ: Тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА “ХҮЙН ЭЭЖ” НАРТ МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭЛЭЭ
Image
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна!
Image
БАЙТАГ БОГДЫН ХИЛИЙН МӨРГӨЛДӨӨН /ТҮҮХ/
Image
"Буянт-Ухаа 3" хороолол баригдана
Image
УУЛЫН ОРГИЛД МӨРӨӨ ҮЛДЭЭГЧ Г.ЕВГЕНИЙ ДҮҮГЭЭ ДУРСАХДАА “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” ГЭВ
Image
ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН ГУРВАН ЖИЛ
Image
Үе дамжсан малчид ховордсон хөдөөд ажиллах хүнийг даллаж байна
Image
Лас- Вегас хотын оршин суугчийг Жастин Бибер зодсон уу?
Image
УВС АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХЭД 30 МЯНГАН ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОВ
Image
Дугуйн парадыг зохион байгууллаа
Image
Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүсжээ
Image
ТУРК ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
Image
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
Image
Image

Т.АЮУРСАЙХАН: ҮЕ ҮЕИЙН САЙД НАР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ ИРСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.

-Польш улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэх 69 хүний нэрийг зарласан. Эдгээр хүмүүс дипломат алба хашиж байсан гэхээр энэ мэтийн хэрэг зөрчлүүд дипломат албанд үүрлэчихсэн байсан юм биш үү?

-Гадаад харилцааны яаманд 2009 оноос хар тамхины болон бусад хэрэг зөрчлүүд байсан юм байна. Үе үеийн сайд, төрийн нарийн бичгийн дарга нар мэдэж байсан ч, хэрэг зөрчилд холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг удаа дараа, Элчин сайд хүртэлх албан тушаалд томилж ирсэн байна. Би энэ материалыг Гадаад харилцааны яамнаас шаардаж байж олж авсан.

Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дотор нас барсан хүмүүс байна лээ. Энэ мэт хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох үүднээс ил гаргаж, олон нийтэд нэрсийг зарласан. Эдгээр асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд явж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд миний хийх ёстой, таслан зогсоох ёстой асуудал мөн биз дээ.

-Үе үеийн сайд, дарга нар эдгээр хэрэг зөрчлийг мэдсээр байж томилгоо хийсээр байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Д.Цогтбаатар сайд ч энэ талаар мэдэж байсан. Би байнгын хорооны даргын хувьд чиглэл, үүрэг өгч байж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Яагаад энэ хүмүүс өнөөдрийг хүртэл зүгээр байгаад байгаа юм бэ.

Албан тушаалаас нь чөлөөл, хариуцлага тооц гэдгийг хэлсэн. Д.Цогтбаатар сайдаас би яагаад зарим хүмүүсийг нь дахин дахин томилсон юм бэ гэдгийг ч асуусан.

Зүгээр нэг янжуур тамхины ганц, хоёр удаагийн тээвэрлэлт гээд орхиж болохгүй. Үүний цаана дипломат алба, Монгол Улсын нэр хүнд явж байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын дипломат албаны jsap хүнд шалдаа унаж, цаана нь улсын нэр унаж байна.

Дипломат эрх ямба эдэлж байгаа хүмүүс Монгол Улсын дипломат шууданг тээвэрлэхдээ Венийн конвенцийн дагуу халдашгүй явах байтал үл итгэсэн байдалтай байнга шалгаж байна. Төрийн нэр хүндийн асуудал энд яригдана. Зүгээр нэг янжуур тамхи гэдгээр нь орхиж, өөгшүүлээд хариуцлага тооцохгүй, нам нь далдлаад яваад байхаар эцэстээ хар тамхины хэрэг зөрчил болж хувирч байна.

Янжуур тамхины сүлжээн дээр суурилж хэрэг зөрчил гарсаар байна. Илүү их орлого олъё гэх үүднээс хар тамхи руу орж байна. Ял завшаад яваад байж болдог юм байна гэх ойлголттой болчихсон учраас хар тамхийг илүү далайцтай гэж үзээд энэ чиглэл рүү орчихсон байна. Үүнийг таслан зогсоох нь миний хийх ажил.

Би байнгын хорооны даргын ажлыг өнгөрсөн тавдугаар сард аваад ханцуй шамлан орсон эхний ажил энэ. Тухайн үед Герман улсын нутаг дэвсгэр дээр их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгааг илрүүлсэн хэрэг гарч байсан биз дээ. Энэ бол ганц удаагийн, ганц хоёр хүний ажил биш. Маш ергөн хүрээг хамарчихсан, газар авчихсан байгаа.

Иймэрхүү хэрэг зөрчлийг нийтээрээ хамтарч байж л арилгана. Польш Улсад эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүний материалыг танилцуулснаас хойш сэтгүүлчид маань их идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг харж байна. Би шаардаад тэдгээр хүмүүсийг албан ажлаас нь чөлөөлүүлж, хариуцлага тооцуулж чадахгүй байна.

-Эрэн сурвалжлагдаж байгаа 69 иргэн хар тамхи зөөвөрлөснөөс өөр ямар хэрэгт холбогдчихсон байна вэ?

-Энэ талаар мэдээлэхдээ тэрхүү мэдээллийг харах цагдаагийн байгууллагын албан ёсны сайтыг нь зааж егснөөс гадна польш хэл дээр гарч байгаа мэдээллийг яаж англи хэл дээр харахыг ч зааж өгсөн.

Ямар гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа талаар хүн нэг бүрээр нь харж болно. Энэ дотроос дийлэнх нь бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан, татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон, мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон гэдэг эрүүгийн хэргийн зүйл заалттай холбогдуулж эрэн сурвалжилж байна гэх мэдээллүүд байгаа юм.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх шийдэлд хүрсэн ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавьж байгаа шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүсэхгүй байна гэж харж байна. Олон дэвшилттэй зүйл нэмэлт, өөрчлөлтөд орж байна. Байгалийн баялаг дээр нэлээд ярьж байж ахиц дэвшилтэй зүйл заалт оруулсан. Их хурлыг хариуцлагажуулж байгаа заалтуудад чуулганы хуралдаанаар гишүүдийг эргүүлэн татах, төсвийн хараат бус байдлыг арилгах, гишүүд тойргийн зарчмаар төсөвт мөнгө тусгаж улс орны нэгдсэн бодлого алдагдаад байгааг зогсоох.

Түүнчлэн зарлага нь ихдээд үүнийгээ дагаад Монгол Улсын өр нэмэгддэг. Энэ байдлыг таслан зогсоож байгаа юм. Хотуудын асуудал байна. Дархан, Эрдэнэт, Дорнодын төв Чойбалсан хот, Архангай, Цэцэрлэг гээд бүгд хотоос өөр статустай явж байгаа. Ингэхээр төв суурин газрын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хотын эрх зүйн байдлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө тусгаад өгчихсөн. Хотыг бий болгоно гэдэг суурин хөгжил болоод хотын бие даасан асуудлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. 

Суурин хөгжлийг бий болгох ач холбогдолтой олон жилийн гацааг арилгаж байна гэсэн үг. Шүүхийн шинэчлэл ч зорьж байсан зорилгынхоо 60 хувийг хангасан гэж бодож байгаа. Ерөнхийлөгч шүүгчдийг томилж чөлөөлдөг. Энэ эрх нь хэвээрээ үлдэж байгаа ч шүүхийн ерөнхий зөвлөл харьцангуй хараат бусаар ажиллах, шүүхийн ерөнхий зөвлөл ямар шүүгч томилуулахыг санал болгох, шүүгчид хариуцлага тооцдог зэрэг зүйл заалтыг оруулсан.

Жишээ нь гэхэд, Салхитын мөнгөний ордтой нэр холбогдож байсан шүүгчдийг Ерөнхийлөгч зарлиг гаргаад чөлөөлөхөд миний гаргасан шийдвэртэй холбогдуулж хэн ч шалгах эрхгүй гээд яриад сууж байгаа шүүгчид байна.

Тэгэхээр шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж ноцтой зөрчил, авлига авсан байвал шалгуулдаг, эргүүлэн татдаг шүүхийн сахилгын хороог батлаад өгсөн. Ерөнхийлөгчөөс хамааралгүйгээр органик хуулиараа зохицуулж болох гарцтайгаар оруулж өгсөн. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар заасан эрхүүдтэй боловч органик хуулиараа үндсэн хуульд заагаагүй 70 гаруй эрх эдэлдэг. Эдгээр эрхийг нь болиулах ёстой гэж заасан.

Үе үеийн Ерөнхийлөгчид шүүхийг өөрөөсөө хараат байлгахыг хүссээр ирсэн нь нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хориг тавьж байна гэж үзэж байна. Гэвч хуулиараа хоригийг хүлээж авах, эс авах шийдвэрийг Их хурал гаргана.

Хоригийг хүлээж авахгүй бол мэдээж ард нийтийн санал асуулга явуулна. Гэхдээ хэзээ явуулах товыг одоохондоо тогтоогоогүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулна гэдэг УИХ-ын шийдвэрт хориг тавьсан. Хоригийг хүлээж авахгүй гэвэл товоо тогтооно, санхүү мөнгөө ч тогтооно.

УИХ-ын дараагийн жилийн сонгуультай нэгтгэж ард нийтийн санал асуулга явуулах уу, түүндээ зориулж тодорхой төсөв гаргах уу гэдгээ шийднэ. Хоригийг хүлээж авбал мэдээж ард нийтийн санал асуулга явуулахгүй болчихоор гуравдугаар хэлэлцүүлгээ Их хурал дээр хийнэ.

-АНСА явуулахгүй бол Үндсэн хууль задарчих юм биш үү. Үндсэн хууль батлагдах найдлага бага болж байна гэх зүйл яригдаж байна л даа?

-АНСА явуулахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэхгүй, зогсоно гэж би бодож байна.

-Яагаад?

-Яагаад гэхээр ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол нэмэлт, өөрчлөлт тэр чигээрээ унана. Дэмжвэл Цэц ямар ч шийдвэр гаргах эрхгүй төдийгүй Ерөнхийлөгч ямар ч хориг тавихгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжээд эхэлнэ. АНСА явуулахгүй гуравдугаар хэлэлцүүлэг явах юм бол Цэц хориг тавьж болно. Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хориг тавьж болно ш дээ.

Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийг хараад байхад хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлэг орсон ч гэсэн хориг дээр дурдсан үндэслэл нь арилахгүй юм билээ.

-УИХ-ын чуулган дээр та “Оюу толгойн гэрээг хууль бусаар хийсэн. Үүнийг АТГ нотолсон” гэж мэдэгдсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ талаар удахгүй тайлбар өгнө.

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэх заалт орж байгаа. Тэгэхээр манайх Оюу толгойн гэрээний 34 хувиа нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд зориулагдана гэсэн үг. Үр өгөөжийн дийлэнх гэдэг 50-иас дээш хувь эзэмшиж байхдаа ямар эдийн засгийн хувилбараар хувь хүртэж болох вэ зэрэг олон хувилбар байгаа. Түүнтэй дүйцэхүйц рояалти татвар байж болно. Тэр нь 15 хувь ч байж болно шүү дээ.

Хөрөнгө оруулахгүйгээр шууд татварыг нь авдаг. Гэхдээ 50-иас дээш хувийн ногдол ашиг авч байгаатай дүйцэхүйц байна гэсэн үг.

 
 
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6