Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
А.БАЛДАНДОРЖ: ТУУЛЬЧТАЙГАА ХАМТ УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БУЙ СОЁЛ БОЛ ТУУЛЬ
Image
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД БАРУУН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХХААХҮЯ-НЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ТЕНДЕРИЙН АСУУДЛААР СААТУУЛЖЭЭ
Image
Хамгийн ядуу бөгөөд ядарч яваа өртэй одууд
Image
АВРАН ХАМГААЛАХ 40 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯН ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Төрийн думын гишүүд Сирид очжээ
Image
ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
Image
Амралтын өдрүүдэд таван жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ
Image
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
Image
Мэргэжлээ зөв сонгох аялалд 40 сурагч оролцов
Image
“УЛААНБААТАР МАРАФОН-2019” ЦОМ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЯЛЖ БАЙНА
Image
Долдугаар сарын 09-нд болох үйл явдал
Image
“БИДНИЙ ХОТ” СЭДЭВТ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, КОНТЕНТЫН УРАЛДААН ЗАРЛАЛАА
Image
ГОЛЫН ЭРЭГ ДАГАН НУТАГЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Image
Архинд донтох өвчний үе шат, шинж тэмдгийг хэрхэн таних вэ
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭВИЙН ЯВАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
"МОНГОЛ ХҮН" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНЫ ТЭРГҮҮН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАГНАЛАА
Image
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЕСӨН ЖИЛЭЭР ТОМИЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
Image
ИТХ-ЫН ДАРГА Т.ГАНЗОРИГ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Image
Д.Болд: Агаарын бохирдлын эсрэг хамтдаа ЗОРИГТОЙ, ДАЛАЙЦТАЙ арга хэмжээ авъя
Image
“Давос”-ын эргэн тойронд
Image
Ядарч сульдсан арьсыг хэрхэн сэргээх вэ?
Image
Хоригт өртөж хямарсан Дерипаска хувийн онгоцнуудаа буцааж өгчээ
Image
ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ
Image
Хүүхдүүд дөрвөн сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ
Image
Хулгайлах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Image
ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана
Image
"НАРНЫ ҮР САД" КИНОНЫ ХОСУУД САЛАХААР БОЛЖЭЭ
Image
НЕФТИЙН ҮНЭ 62 ДОЛЛАРООС ДООШИЛЛОО
Image
Image

SOS!!! НИЙСЛЭЛЭЭС ЗУГТЪЯ, УЛААНБААТАРЧУУД АА

-Дөрвөн хүн амиа алдчихаад байхад “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан иргэдийг буруутгалаа-

Хасах нэгээс хасах долоон хэм. Энэ бол энэ сарын 3, 4, 5-ны өдрийн цаг агаарын төлөв байдал. Идэр есийн хүйтэнд хөрсөндөө хасах 40 хэм хүртлээ хүйтэрдэг манай улсад хасах нэг, дөрөв, долоон хэмийн хүйтэн гэдэг бол халуун намрын жихүүхэн шөнө л гэсэн үг.

Яг өдийд л айлууд гэрт хургасан хүйтэн жавраа үргээх гэж багахан хэмжээгээр галлаж эхэлдэг. Монгол гэрт амьдардаг айлууд бүтэн хувин нүүрс түлдэг бол энэ үед хагас хувин нүүрсийг нэг өдөр хэрэглэдэг. Учир нь нэг хувин нүүрс түлбэл гэр хэтэрхий халчихдаг учраас цочир хүйтэрчихгүй л бол хувин нүүрсээр хоёр хоночихдог. Хүйтний эрч чангараагүй энэ үед гэр дулаацуулах хэмжээний нүүрс түлсэн хэд хэдэн айлд уй тохиов.

Нэгхэн шөнийн дотор нийслэлийн 35 иргэн Хордлогын яаралтай тусламжийн төвд ухаан алдсан, угаартсан байдалтай ирсэн гэх ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийнхэнд ирсэн. Эдгээр хүмүүсийн дунд тусламж авахаар эмнэлэгт ирсэн 2-4 насны хоёр хүүхэд эмчилгээ хийлгэж байх явцдаа эндсэн бол хоёр нь насанд хүрсэн иргэн байсныг холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Идэр есийн хүйтэн эхлээгүй халуун намраар дөрвөн иргэн “шинэ” нүүрсэнд угаартаад нас барчихлаа. Нөхцөл байдал ийм ноцтой байхад шахмал түлш асуудалгүй, жил бүр л иргэд угаартдаг.

Тухайн айлуудын галын хоолойд ямар нэгэн зүйл орж бөглөрснөөс болж угаартсан байх боломжтой, сайжруулсан түлш бол дэвшил, Мэргэжлийн хяналтынхан өдөр бүр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнийг лабораторид шинжилдэг, 200 мянга гаруй айл өрх энэ нүүрсийг зэрэг түлж байхад бидний хувцаснаас үнэртдэг өнөөх угаар одоо үнэртэхгүй байгаа биз дээ.

Хордлогод орсон эдгээр хүмүүс бол зөвхөн дээрх 200 мянга гаруй нүүрс хэрэглэгчийн зөвхөн нэг хувь нь...гэх мэтээр арьсаа хамгаалсан, компаниа өмөөрсөн, шахмал түлшний чанарын бодит үзүүлэлтийг нууцалсан утга бүхий мэдээлэл хийхээ болино уу, Тавантолгой түлш компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан.

Цаг агаар цаашид улам л муудна. Шөнөдөө хасах 20-40 хэм рүү ойртоно. Энэ үед нэг айл өдөрт дунджаар гурван хувин нүүрс түлнэ. Хагас хувин нүүрс түлэхэд л дөрвөн иргэнээ алдав. Ийм байхад өдөрт гурван хувинг түлж эхэлбэл угаартаж нас барах хүүхэд, томчуудын тоо өсөхгүйг хэн батлах вэ. Хүний амиар тоглох эрхийг “Тавантолгой түлш” компанийнханд хэн олгов. Угтаа бол нэг үеийг бодвол монголчууд нүүрсээ түлж чаддаг болсон.

Сайжруулсан зуухыг ч хэрэглээндээ нэвтрүүлээд галлаж сурцгаасан. Гэтэл “шинэ” түлш хэрэглээнд нэвтэрсэн даруйд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдээс хордлогын хэмжээ ижил түвшний хүмүүс Хордлогын яаралтай тусламжийн төвийг дүүргэв. Энэ бол айдас. Гэр хороололд амьдардаг, гал түлдэг хэний ч сэтгэл сэрдхийм нөхцөл байдал.

Түй түй, муу ёр ч гэлээ, хүүхдээ ганц хоёроор нь гэртээ цоожлоод ажилдаа яардаг, таягнаасаа хэтэрдэггүй настай ээж, аавдаа үрсээ үлдээгээд ажилдаа гардаг эцэг эх нийслэлд мянга мянгаараа бий. Биеэ болоод бусдыг бүрэн хамгаалах чадваргүй ийм давхаргынхныг түлшиндээ угаартах аюулаас хол гэж санаа амарч боломгүй.

Одоо л асуумаар байна, С.Амарсайхан дарга аа. Шахмал түлшний чанарыг муутгаж ярьсан, худал ташаа мэдээлэл тараасан хэнийг ч болов торгоно, шийтгэнэ гэх сүржин мэдэгдлийн чинь зөв бурууг иргэд тунгааж ч амжаагүй дөрвөн иргэн угаартан нас барж арав гаруй хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэлээ. Тэгэхээр төр захиргааны нэр сүр, албан тушаалаар далайлган сайжруулсан шахмал түлшний хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг нуухаар оролдоод байгаагийн цаад учир юу вэ.

Угтаа бол алив бизнесийг урагшлуулахад учир бий баймаар. Мэдээж шахмал түлшийг шахаж байгаагийн цаад зорилго нь утааг бууруулах. Гэтэл эцэстээ зорилгоосоо хазайгаад эрх мэдэлтнүүдийн ажлын чиг үүргээ хамгаалж үлдэх гэсэн муйхарлал болж хувирах нь гутамшиг.

Шахмал түлшний хэрэглээ, найрлага, шахмал түлш үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, нийлүүлэлтэд тавих хяналт, стандарт, иргэдийн тухайд ашиглах зуух ямар байх талаарх зөвлөгөө, хэрэглэх заавар, ялгарч буй утааны агаар орчинд үзүүлэх нөлөөллийн талаар нийтэд хүрсэн нэг ч тодорхой мэдээлэл алга.

35 хүн хордож, дөрвөн хүн нас барчихаад байхад “Шахмал түлшний талаар худал, муу мэдээлэл тараавал торгоно, шийтгэнэ” гэх нь зүйд нийцэх үү. Хотоороо угаартахгүй гэх баталгаа байна уу, С.Амарсайхан дарга аа.

Дээрх харамсалтай явдал энэ өвөл бидний хэн ч үзэж туулж болох том аюул. Том дохио. Дэндүү их үнээр олдсон сэрэмжлүүлэг боллоо.

Хэдий өнгөрсөн жилээс хойш нийтээрээ шуугьсан ч хаана, ямар техник, технологиор, хэн гэгч энэ түлшийг үйлдвэрлэж байгааг мэдсэнгүй. Энэ ер нь юу болоод байна вэ. Хэрэв цаашид ингэж хүн эрсэдсээр байх нөхцөлтэй бол энэ асар их өртөгтэй төсөл сүйрнэ, хариуцлага хэнд оногдох вэ. Үүнээс зугтаж мэдээллийг нууж, буруу тайлбарлаж асуудлыг түр намжааж болох ч угаарын хий “худал” дүр эсгэдэггүйг анхаарах ёстой.

УРД ХӨРШ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН БОДИСООР МОНГОЛЧУУД НҮҮРС ХИЙЖ БАЙНА

Эрдэнэшиштэй нүүрс хэрэглэдэг болж таарав аа, бид чинь. Сайжруулсан гэгдээд байгаа шахмал түлшнийхээ орц найрлагыг мэдэж байгаа юм уу, “Тавантолгой түлш” компанийнхаан. Хотын даргаасаа эхлээд л муу үг наахгүй байхаар “чичирч” эхэлсэн энэ үед хувин хүрэхгүй нүүрс түлээд нийслэлийн гурван дүүргийн 15 өрхийн иргэд угаартаж дөрвөн иргэн амь насаа алдаж, зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байгаа ноцтой үйл явдал төрийн тэргүүнүүдийн анхааралд хүрэв.

Тэгэхээс ч яах вэ. Засаг төр нь тогтоол гаргаж байгаад “шахаж” эхэлсэн утаагүй түлшний ард хэчнээн хүний эрх ашиг хөндөгдөхийг бид дараа дараагийнхаа нийтлэлээр хүргэх болно.

Угтаа бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түлш хэрэглэсэн 15 өрхийн шахмал түлшийг болоод Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн цехээс 23 дээжийг шинжилж эхэлсэн ч өчигдөр 20.00 цагийн байдлаар шинжилгээний хариу гарсангүй.

“Сайн түлш” гэдгээс өөр пиар, тодорхой мэдээлэлгүй сайжруулсан шахмал түлшний химийн найрлага, шаталтын процесс, барьцалдуулах бодисын талаар иргэдэд нээлттэй мэдээлсэн тайлбар мэргэжлийнхнээс ч байсангүй. “Битүү морь” гэдэг шиг гэнэт л хэрэглээнд нэвтрүүлэхээр Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан.

Гэтэл бидэнд байгаа мэдээллээр сайжруулсан түлшний барьцалдуулах бодис нь хамгийн муу төдийгүй урд хөрш хэрэглээнээсээ хэдийнээ халсан гэх. Нэгэнт ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Олон тооны хүн угаартаж нас барсан ноцтой мэдээлэл олны анхааралд байгаа энэ цагт шахааны шахмал түлшний орц найрлагын талаар яригдсан ч тухайн үедээ “дарагдаад” өнгөрч байсан ноцтой мэдээллийг хүргэе.

Одоогоос cap хүрэхгүй хоногийн өмнө нүүрсний салбарынхан чуулдаг “Coal Mongolia” олон улсын хурал болсон. Энэ үеэр германы нэгэн судлаачийн үг анхаарал татсан ч тэгсхийгээд “дарагдсан”. Фрайбергийн техникийн их сургуулийн байгаль орчин болон дулааны инженерчлэлийн хүрээлэнд төслийн менежер, судлаач Андре Шмит “Монголын шахмал түлшний үйлдвэртэй танилцсан уу.

Чанарын хувьд ямар санагдав” гэх сэтгүүлчийн асуултад нэгэн ноцтой хариулт хэлсэн байдаг. Тэрбээр, “Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд “тиймэрхүү” санагдсан. Сорьцыг нь аваад туршилт, судалгаа хийж болно. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Үүнийг чанаржуулах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд баталгаагүй химийн хольц өнгө хувиргах хэмжээгээр оруулах нь сөрөг нөлөөтэй” хэмээн ярьсан нь хоосон үг биш байв.

Бид түүний үгийг анхаараагүй. Гэтэл манай эрдэмтэд тэр бүү хэл Мэргэжлийн хяналтынхан нь лабораторидоо өдөр бүр шинжлээд ч “муу” юм ер олсонгүй ээ. Тэд “Энэ бол үнэхээр сайн түлш шүү” гэдгээс өөрийг хэлсэнгүй. Гэтэл герман судлаач өнөөх түлшийг гараараа барьж үзсэн даруйдаа барьцалдуулагч бодис нь стандартын шаардлага хангаагүй гэдгийг мэдсэн байв.

Урд хөрш хэрэглээнээсээ хэдийнээ халчихсан бодисыг бид сайжруулсан, сайн түлш хэмээн уутлаад “шахаж” байгаагийн гайгаар өдгөө бид дөрвөн хүнээ алдлаа.

Тухайн барьцалдуулагч бодис нь шаталтын үед хорт бодис ялгаруулалт ихтэй, хурц үнэртэй чанар муутай, хямд үнэтэй байдаг аж. Харин зөвшөөрөгдсөн хэмжээнд химийн хольцыг тааруулж хийсэн нь үнэр ялгаруулалт багатай ч үнэ өртөг өндөр байх ёстой гэнэ. Тэгэхээр хамгийн бага үнээр бидэнд шахмал түлш болгон шахсан химийн бодисыг “Сайн” гэх шошготойгоор нийлүүлээд байгаагийн цаана хэний эрх ашиг хүний эрхээс дээгүүрт тавигдаад байна вэ.

Гэтэл одоо ч “Тавантолгой түлш”-ээс гоё тайлбар хийсээр л. “Уг түлшийг Ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог.

Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багасгадаг Солонгосоос оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эхорны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Барьцалдуулагчийн хувьд хятадад үйлдвэрлэсэн ISO стандарт хангасан бодис хэрэглэдэг. Шатаахад ямар ч үнэр гарахгүй” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

УГААРТАЖ ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ УЛААНБААТАРААС ДАЙЖЪЯ

Шахмал түлшнээс угаартсан иргэдийн нөхцөл байдлын талаар төр захиргааны бодлого шийдвэр гаргах түвшнийхэн хоёр өдөр мэдээлэл хийлээ. Харамсалтай нь тэд мэдээлэл өгөх бүртээ иргэдийн эмчилгээ, биеийн байдлыг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа ажил, нас барсан дөрвөн иргэнтэй холбоотой асуудлаар ам нээсэнгүй. Дөрвөн хүнээ алдчихаад уй гашуудал дунд яахаа мэдэхгүй суугаа иргэдээсээ уучлал гуйсангүй.

Дор бүрнээ сайжруулсан гэх шахмал түлшээ өмөөрч, хаацайлж, түлш буруугүй гэх мэдэгдэл хийв. “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан та төрийн ажилд их л залуугаасаа зүтгэсэн гэх юм билээ. Танд иргэдээ хүндэтгэх ёс зүй, хүнлэг сэтгэл алга аа. Эхээс төрөхдөө л дарга болоод мэндэлсэн мэт аашлах танд “Тавантолгой түлш” компаниа цээжээрээ хамгаалах эр зориг байна. Харин иргэнээ хамгаалах чин сэтгэл, хүн ёс алга.

Улаанбаатарын иргэдийн хамгийн эмзэг сэдэв болсон утаагаар улс төр хийж байгаагийн хамгийн тод жишээ нь энэ буюу. Хүн гэгч химийн аливаа бодисын нэгдлийг ялган салган нүдээр үзэж хараад гараар барьж тэмтэрч чадахгүйгээс хойш сайн гэсэнд нь итгэсэн. Утаа буурч л байвал үнэ хамаагүй, хэрэглээд үзнэ гэдэг байдлаар сайжруулсан түлшний борлуулалтад анхаарсан.

Гэтэл ганцхан хоногийн дотор дөрвөн хүн харамсалтайгаар нас барж зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаа энэ үед химийн хорт бодис хэнийг ч ялгахгүй учраас айж байна. Тиймээс сайжруулсан түлш түлэхгүй, химийн бодис үнэртэхгүй хөдөөд өвөлжье. “Улаанбаатар утаагүй болсон” гэх мөрөөдлийн үгэнд нь автахгүйгээр хүүхэд, хөгшдөө ядаж хөдөө өвөлжүүлье. Өглөө бүр хүүхэд, хөгшид угаартсан гэх аймшигт мэдээлэл сонсмооргүй байна.

Мэдээж Засгийн газраасаа эхлээд нийслэлийн бүхий л шатандаа лобби хийсэн улс төрчдийн уран бүтээл нь утаагүй түлш. Утаа хүний нүдэнд харагдахгүй болсон нь л чухал учраас ямар бодис үнэртэж хэн түүгээр амьсгалах нь манай томчуудад падлий ч байхгүй. Тиймээс л хэрэв хэн нэг нь угаартсан бол иргэдийн буруу, өнөөх түлш нь шатахгүй гэр нь халахгүй өвөлжвөл тухайн өрхийн юм уу зуухны буруу болгох хэнд ч ойлгомжтой сценариар бичигдсэн нь эхнээсээ л тодорхой байсан.

Тийм ч учраас дөрвийн дөрвөн хүн угаартаад үхчихээд байхад л “Сайжруулсан түлш түлээд угаартаад байна гээд яах юм бэ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээе. Энэ бол хуйвалдаан, хүн үхсээр л байг уу энэ тэр гэмээргүй байна. Жинхэнэ аймшигтай аюул чинь ирж явна. Эцсийн эцэст зуухаа бүрэн шаталттай болгохоос эхлэх ёстой. Утааны эсрэг хөдөлгөөн бүрийг гоочлохгүй харъя.

Түлшээ муулж яриад яах юм”, “Иргэд өөрсдийн буруугаас болж угаартаж байгаа шүү дээ” гэх мэт сэтгэгдэл, коммент хөвөрч эхлэв. Хамгийн гол нь дээрх утга найруулгатай сэтгэгдэл, коммент, мессежийг гэрт амьдардаггүй, гал түлдэггүй, зуух гэж юу байдгийг ч мэдэхгүй нөхөд бичжээ. Энэ бол өнөөх өөрсдийнх нь нэрлээд байгаа эрх ашиг, хуйвалдаан биш гэж үү.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хөсөр хаясан дээрх мессежүүдээс яг л өнөөх шахааны шахмал түлш дэх хорт бодис “үнэртэх” шиг. Нийгмийн сүлжээг хамарсан ийм мессежүүд олшрох тусам сайн түлшний сайн чанарт нэг л итгэхгүй байх юм.

Амралын өдрүүдийн харамсалтай мэдээллийн мөрөөр албаныхан ямар мэдээлэл хийснийг уншигч танд тоймлон хүргэе.

Өчигдөр буюу энэ сарын 6-нд Нийслэлийн онцгой комиссоос иргэд угаартсан байдалтай эмнэлгийн байгууллагад хандсан нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэд сайжруулсан шахмал түлш шатааснаас болж угаартсан уу гэх хардлагыг үгүйсгэв.

Ж.БАТБАЯСГАЛАН: ШУУД ШАХМАЛ ТҮЛШИЙГ БУРУУТГАХ НЬ ӨРӨӨСГӨЛ, ЮУ Ч ШАТААСАН УГААРЫН ХИЙ ЯЛГАРНА

(Нийслэлийн онцгой байдлын комиссын орлогч дарга)

-Одоогийн байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдаалагдсан байна. Энэ бол бага тоо биш. Цаашид ч худалдаалагдана, борлуулалт, үйлдвэрлэл зогсоогүй. Аравдугаар сарын 6-ны байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн ХЯТТ-д хандсан, зарим нь түргэнээр ирж үйлчлүүлсэн байна. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа зургаан иргэн байна. Дөрвөн хүн гэртээ нас баржээ.

Хүн нас барсан хэрэг нь шалгагдаж байгаа учир бусад асуудлын тухайд цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийх байх. Мөн 16 настай эмэгтэй хүүхдийн бие ЭХЭМҮТ-д хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Сайжруулсан шахмал түлшний найрлага дахь нүүрс нь Өмнөговь аймгаас ирж буй угаагдсан нүүрс. Шахмал түлшний найрлагын 95 хувийг нүүрс, 2.5 хувийг барьцалдуулагч бодис /импортоор орж ирснээс хойш хүлээн зөвшөөрөгдсөн/, нэг хувийг бэхжүүлэгч, нэг хувийг шохой эзэлдэг. Шохой нь агаар мандалд ялгарах хүхрийг бууруулах үүрэгтэй. Иргэд өөрсдийн барьж байгуулсан зуух, ханын пийшинд нь технологийн алдаа гардаг учир Агаарын бохирдлыг бууруулах газар, ОБЕГ-аас сэрэмжлүүлэх ажил байнга хийдэг. Г эвч буурахгүй байна.

Зөвхөн угаартах ч биш, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлд хүн бүрийн оролцоо дутаж байна. Бурууг инженерийн шугам сүлжээ, түлш үйлдвэрлэлээс хайх биш, иргэн бүрийн аж ахуйн хариуцлага чухал нөлөөтэй.

Юуг ч шатаасан тэр угаарын хий ялгардаг. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдээс 23 дээж авч, гурван лабораторид нэмэлт шинжилгээ өгөөд байна, дүн мэдээг нь албан ёсоор түгээнэ. Бид бүгд хардах эрхтэй ч, шууд түлшнээс хордсон гэх боломж бага.

С.ДАВААСҮРЭН: “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” САЙЖРУУЛСАН НҮҮРСИЙГ СТАНДАРТЫН ДАГУУ ҮЙЛДВЭРЛЭСЭН

(НМХГ-ын дэд дарга)

-“Тавантолгой” компани сайжруулсан түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш МХЕГ байнгын хяналт тавин ажиллаж байгаа. 2008 оноос хойш үйлдвэрлэлт бүрд стандартын шаардлага хангасан эсэх шалгалтыг хийсэн. 2019 онд cap бүр бүтээгдэхүүний дээж авч, шинэчилсэн стандартын дагуу шалгалтын ажлыг явуулсан. Шинэчилсэн стандартаар чийглэг, үнслэг, дэгдэмхий, хүхэр, илчлэг, бат бөх чанарыг үздэг.

Шинжилгээний үр дүнд тухай бүрдээ хэвийн гарч байсан. 2019 оны есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцах явцад нүүрсний чанарыг шалгасан. Түүвэрлэсэн байдлаар 14 дээж авч шинжилгээ хийсэн. Ингэхдээ 1-9 cap хүртэл үйлдвэрлэгдсэн түлш тус бүрээс шинжилгээ авсан. Удаа дараа шинжилсэн бүтээгдэхүүн дээр асуудал гараагүй. 200 мянган айл өрх нэг зэрэг түлж байгаа түлшнээс нэг хүрэхгүй хувьд нь ийм нөхцөл байдал үүслээ.

Үүнийг бид түлшнээс бус иргэдийн буруу хэрэглээнээс үүдэлтэй гэж үзэж байгаа. Нүүрсээ буруу хэрэглэсэн, зуухаа буруу суурилуулсан, яндан буруу байрлалтай байх, буруу түлсэн, яндангийн өндөр нам байх, яндан таггүй байх, зуухыг мөн агаар сэлгэлт сайтай газар байршуулахгүй байх, түлшний хадгалалт зэрэг асуудлаас болсон байх магадлалтай.

Сайжруулсан түлшийг жил гаруйн хугацаанд туршиж, бүхий л стандартыг баримталж, хяналт шалгалт хийсний дүнд хэрэглээнд нэвтрүүлсэн. Хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт хандсан иргэдийн дийлэнх нь ханан пийшинд хийсэн байгаа бөгөөд орой түлшээ хийхдээ дүүртэл нь хийж болохгүй. Иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэж байгаа хангалттай ойлголтгүй байгаа бололтой.

Ямартай ч шинжилгээний хариу гарсны дараа хэрэв түлшийг үйлдвэрлэхэд технологийн горим алдсан байвал хэрэглэхийг хориглож буцаан татна, түүнээс өмнө худалдсан хэвээр байна. Одоогоор мэргэжлийн байгууллагууд иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Хордсон дуудлага өгсөн газарт ажлын хэсэг очсон. Ямар зуух хэрэглэж байсан, ямар түлш түлсэн зэрэг бүх мэдээллийг авсан.

Одоохондоо нэгдсэн дүн гараагүй байна. Ажлын хэсгийн шалгалтаар ихэвчлэн ханан пийшинтэй айлууд байсан. Энэ талаар ахин мэдээлэл өгнө. Сайжруулсан түлшийг 200 гаруй мянган айл өрх түлж байгаа. Түлштэй холбоотой санал гомдол, дуудлагын дагуу ажиллахад, хувийн компани зун нөөцөлчихсөн байсан өөр түлш гарч ирсэн. Энэ нь түүхээ эдээ Налайх болон Багануурын нүүрсээр хийсэн гэсэн.

Уг асуудлыг МХЕГ болон цагдаа байгууллагад шалгуулахаар хандсан. Сайжруулсан түлш бол технологийн өндөр чанартай нүүрс. Тиймээс зуухныхаа хөөг хөөлөх, ханан пийшингээ шалгуулах, өвөлд бэлтгэх ажлаа сайн хийх хэрэгтэй байна. Жил бүр 9-10 сард ийм угаарын хийгээс хордох, гал түймэр гарах тохиолдол их байдаг.

Ямар төрлийн бодист хордсон гэдэг нарийвчилсан мэдээ байхгүй байна. Өнгөрсөн жил ахуйн хүрээнд угаарын хийд хордсон 50 орчим хүн байна. Шахмал түлш түлснээс болж хордсон гэх зүйл байхгүй. Түүхий нүүрснээс ч хордоно.

С.ЮНДЭН: ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШНЭЭС БИШ ГАЛЛАХ ЯВЦДАА УГААРТСАН

(ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, хордлогын ерөнхий мэргэжилтэн)

-Ахуйн хүрээний шахмал түлшинд угаартсан хоёр айлын найман хүн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэгдэн ирсэн. Угаартсан иргэдийн хоёр нь хүүхэд байсан. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон.

Уушги болон бусад эрхтэнд хүндээр нөлөөлөөгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Түүнээс шахмал түлшнээс болж угаартаад байгаа юм биш. Галлагаагаа буруу хийснээс болж угаартаж байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6