Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
АНУ: Тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо
Image
АНУ-ын олон улсын нисэх буудалд хутгатай этгээд цагдаагийн биед халдсан хэрэг гарлаа
Image
Улсын начин Д.Сугаржаргалын амь насанд халдахыг завджээ
Image
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.
Image
В.ПУТИНЫ ШУУД НЭВТРҮҮЛЭГТ ОХУ-ЫН САЙД НАР, АМБАН ЗАХИРАГЧИД ОРОЛЦОВ
Image
Монгол гэрийг францын талд гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа болов
Image
Э.ЦЭНДБААТАР ӨРСӨЛДӨГЧӨӨ 5:0-ЭЭР ЯЛЖ ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ТУНАЛАА
Image
Зэс эрдэнийн гайхамшиг
Image
ХАКЕРУУДЫН ХАЛДЛАГА: МОНГОЛД
Image
ИНФОГРАФИК: НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БИЕ ДААСАН 18 ХУУЛЬ ШИНЭЭР БАТАЛЖЭЭ
Image
МАН-ын УЗ-ийн хурал 11.00 цагаас эхэлнэ
Image
124 хуурамч гарын үсгээр иргэдийн газрыг эзэмшжээ
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ
Image
Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна
Image
Өнөөдрийн сэрэмжлүүлэг: ГАР УТАС ХУЛГАЙЛСАН ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
Ц.РАДНАА ДЭЛХИЙН 3 УДААГИЙН АВАРГА БОЛЖ, Т.ЦЭРЭНДОЛГОР 4 МЕДАЛЬ ХҮРТСЭН БАХДАМ АМЖИЛТ ГАРГАЛАА
Image
П.ТЭМҮҮЖИН ХОЁРДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНААР ТОДОРЛОО
Image
БХБЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т 40 ОРЧИМ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Image
“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ӨМНӨГОВЬ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ
Image
Гэр бүлээ бат бэх байлгахын тулд эмэгтэй хүний мэдэх ёстой 15 зарчим
Image
Цахим хохирлын 27 хэргийг шалгаж байна
Image
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСНЫГ ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ЗОГСООЖЭЭ
Image
“ХОНГИЛЫН ТҮЛХҮҮР Х.ЭНХЖАРГАЛЫН ГАРТ БАЙНА” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Image
ӨСВӨРИЙН ЦАНАЧИД ШВЕЙЦАРЬ УЛСААС МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ИРЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ
Image
Өвчин бүхнээс хамгаалах давтагдашгүй гайхамшигт жор
Image
ТУЛААНЧ Т.АРИУНБОЛД АНХНЫ ТУЛААНАА БАНГКОКТ МАРГААШ ХИЙНЭ
Image
84, 33 дугаар сургуулийн сурагчид Польш хотын Плоцк хотыг зорино
Image
Итгэл хамбын амьдралын сонирхолтой баримтуудаас
Image
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ТООЛЛОГО, ХЭМЖИЛТ ХИЙНЭ
Image
Image

БААВГАЙД БАРИУЛСАН ААВ, ХҮҮ ХОЁРТ НҮҮХИЙГ ОЛОН УДАА САНУУЛЖЭЭ

Монголчуудын төсөөлж ирсэн найрсаг зантай майга бор догшин ширүүн араатан болохоо харуулж, хүний аминд хүрсэн нь олныг цочирдуулаад байна. Хөвчийн хүрэн баавгай тайгаасаа бууж хоттой хонь үргээх, айлын өрөм цагаа идэх нь энүүхэнд болж, гэртээ байсан аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 3-нд гарлаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Могойн гол хэмээх газарт нутаглаж байсан айлд ийм золгүй явдал тохиолдсон нь идэш тэжээлийн хомсдолтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Сэлэнгэ аймагт наймдугаар сарын 20-ны үеэс эхлэн суурьшлын бүсэд баавгай орж ирэх тохиолдол нэг бус удаа гарчээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 12 ийм тохиолдол бүртгэгдсэн гэж тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв. Тус газрын дарга н.Түвшинтөгсийн хэлснээр, энэ жил баавгай олноороо үзэгдэх болсон нь идэш тэжээлийн хомсдолоос болсон төдийгүй амьдрах орчин нь хумигдсанаас үүдэлтэй аж.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг хөвчийн бүс ихтэй. Энэ жил баавгай суурьшлын бүс рүү орж, хоттой хонь мал руу дайрч, барих нь бидэнд тулгамдаж буй гол бэрхшээл болж байна. Гэхдээ ховордсон амьтан учраас буудаж болохгүй. Шөнийн цагаар гэрэл тавих, дуу чимээ гаргах, сум тавих байдлаар үргээлэг хийж байгаа ч баавгай эргээд л суурьшлын бүсэд ирж байна. Энэ нь хоол тэжээлийн хомсдолтой холбоотой. Бас хүний буруутай үйл ажиллагаанаас болж тэдний амьдрах орчин хумигдах болсон. Энэ нь иргэд ойн зах, голын эргээр нутаглаж амьдрах болсонтой холбоотой.

Бидний зүгээс малчдад зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр нутаглахгүй, нүүхийг анхааруулж, сэрэмжлүүлж байгаа ч үл тоож байна. Зарим нь анхаарч өвөлжөө рүүгээ нүүж байгаа ч ихэнх нь сэрэмжлүүлгийг хайхрахгүй байгаа нь тэдний ухамсартай холбоотой” гэлээ.

Аав, хүү хоёрын аминд хүрсэн баавгай нь манай орны хүрэн баавгай юу, Сибирийн ойн түймрээс дүрвэж орж ирсэн өлсгөлөн хар баавгай юу гэдэг дээр олон хүн маргаж, нэг зоосны хоёр тал болж, мэтгэлцэх болов. Амьтан судлаачид, мэргэжилтнүүд хар баавгай Монголд орж ирэх боломжгүй. Хоол тэжээлийн хомсдолд орсон манай орны хүрэн баавгай хэмээж буй.

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр, тухайн айл нь малчин өрх биш, бичил уул уурхай явуулж байсан техник тоног төхөөрөмжийг манаж байсан айл аж. Аав, хүү хоёрын амьдарч байсан гэр суурьшлын бүсээс хол, зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр байсан тул наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нүүхийг нэг бус удаа сануулсан ч хүчрээгүй байна.

Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас “Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн цагаас эхлэн тухайн айлд нүүхийг сануулсаар байтал нүүгээгүй. Эцэст нь маш харамсалтай юм боллоо. Гэхдээ тухайн айл руу дайрсан баавгай нь хүрэн баавгай биш, хар баавгай байх магадлалтай” гэдгийг тодотгосон юм. Хэдийгээр Сибирийн хар баавгай хил давж ирсэн нь нотлогдоогүй ч Сэлэнгэ аймгийн мэргэжилтнүүдийг баавгай үргээх, био техникийн арга хэмжээ авах үед нэг бус удаа хар баавгай харагджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, өмнөх жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү орсон тохиолдол цөөхөн гарч байсан бол энэ жил олноороо харагдах болсон нь жимс, самрын ургац бага, идэш тэжээлийн хомсдолоос болсон аж. Сүүлийн нэг сарын байдлаар зургаан аймгийн есөн суманд баавгай хүн рүү дайрсан есөн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Төв аймаг, Хэнтий, Сэлэнгэ, Дархан аймагт бүртгэгдсэн.

Өмнөх жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү орсон цөөн тохиолдол гарч байсан бол энэ жилийн хувьд олноороо суурьшлын бүсэд үзэгдэх болсон нь идэш тэжээлийн хомсдолоос болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ “Баавгай нь жилийн дөрвөн улирлаас шалтгаалан идэш тэжээлээ өөрчилдөг холимог идэштэн.

Яг одоо буюу намрын улиралд самар, жимсээр хооллодог. Энэ амьтан самар жимс, загас, амьтны сэгээр хооллодог холимог тэжээлтэн юм. Зөвхөн идэш тэжээл нь хомс үед бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан барьж махаар хооллодог. Энэ жил самар жимсний ургац бага, хоол тэжээлийн хомсдолд орсон учраас айл руу дайрсан байх магадлалтай. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой.

Самар жимсний ургац бага, дээр нь хүмүүс хууль бусаар самар жимс их хэмжээгээр түүж хурааснаас болж баавгайд хоол тэжээлийн хомсдол үүссэн гэж хэлж болно. Хэрэв энэ жил самар жимсний ургац их байсан бол хүн рүү дайрахгүй байсан” гэжж хэлсэн юм. Мөн Сибирийн баавгай Монголд байгаа эсэхийг одоогоор тогтоох боломжгүйг яамнаас мэдэгдэв.

Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тухай мэдээлэл есдүгээр сарын 3-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирсэн бол есдүгээр сарын 4-нд Хэнтий аймгаас бас иржээ. Энэ дагуу тус яамнаас иргэдийг зэрлэг амьтны суурьшлын бүсээс нүүлгэх, сэрэмжлүүлэг өгөх, сум тавьж үргээлэг хийх, хүний амь нас эрүүл мэндэд халдах эрсдэлтэй зайлшгүй нөхцөлд Амьтны тухай хуулийн 35.5-д заасны дагуу буудах зөвшөөрөл олгожээ.

Гэхдээ баавгайг буудахаас илүү унтуулж, идэш тэжээлтэй газар тавих нь хамгийн зөв арга гэж Байгаль орчин ,аялал жуулчлалын яамнаас онцолсон билээ. Манай улсын хувьд зэрлэг амьтан суурьшлын бүсэд орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар нарийн зохицуулалт байхгүй. Цаашид Амьтны тухай хуульдаа энэ тухай зохицуулалт оруулах шаардлагатай аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Яргайтын ам орчимд намаржиж байсан найман айл руу баавгай халдаж, гэрийг нь түйвээсэн тохиолдол гарч байв. Золоор тухайн үед хүн амьтан бэртээгүй, баавгай хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыгь идсэн байдаг. Энэ нь мөн л хоол тэжээлийн хомсдолоос үүдэлтэйг амьтан хамгаалагчид болон мэргэжилтнүүд хэлж байсан билээ.

Манай орны хувьд 500 гаруй баавгай байдаг. Мах, жимс, өвс ногоо, шавж гээд төрөл бүрийн зүйлээр хооллодог энэ амьтан намрын улиралд самар нөөцөлж, жимсээр хооллож, арваннэгдүгээр сар гэхэд ичээндээ ордог байна. Гэвч идэш тэжээлгүй болсноос үүдэн ичиж чадахгүйд хүрч арга буюу суурьшлын бүс рүү нэвтрэх болсныг ч бас буруутгах аргагүй юм.

NEWS.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6