Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Иранд архийг COVID-19-өөс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ
Image
Мал эмнэлгүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулжээ
Image
Гоо сайхны боловсрол: Химийн гуужуулагч гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ
Image
Тахийн тоо толгой энэ хаврын байдлаар 270 орчимд хүрчээ
Image
Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна
Image
Кэни Уэст цагдаагийн гарт алагдсан Жорж Флоидын охины коллежийн төлбөрийг даахаар болжээ
Image
Цаазаар авахуулах өдрөө 46 жил хүлээсэн Япон эрийн сэтгэл шимшрэм түүх
Image
Ухаалаг гар утсыг ажиллагаагүй болгодог "хараалтай" зураг цахим орчинд алдаршиж байна
Image
Он гарснаас хойш усны ослоор 13 хүн амь насаа алджээ
Image
Коронавирусийн халдвар тархахад 80-20 зарчим үйлчилдгийг судлаачид тогтоожээ
Image
Түрээслээд өмчлөх байранд төрийн албан хаагчдыг эхлээд оруулна
Image
Т.Мөнхзул Азийн залуучуудын АШТ-ний дэд аварга болов
Image
Жорж Флойд коронавирусийн халдвар авсан байжээ
Image
ФОТО: Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх сарын 9-нд дуусна
Image
Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
“Өгөөмөр нийслэлийнхэн 2020” аянд идэвхтэй оролцоорой
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
МАН-ын Булган аймгийн нэр дэвшигчид сурталчилгааны нээлтээ хийлээ
Image
Уул уурхайд олгодог тусгай зөвшөөрлийн тоо буурч байна
Image
ОХУ-д коронавирусний халдварын 8800 гаруй шинэ тохиолдол илэрчээ
Image
COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна
Image
2NE1 хамтлагийн "Park Bom" шинэ дүр төрхөөрөө олныг гайхшруулав
Image
Олимпийг хялбаршуулсан аргаар зохион байгуулж магадгүй
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
"ATC": Дэлхийн нисэх буудлуудыг нээх хуваарь
Image
Мөнххаан суманд хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо
Image
Их Британи улс Дэлхийн Вакцины Чуулганыг цахимаар зохион байгуулна
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
Хөгшрөлтийг "мартсан" 13 алдартан
Image
Б.Бямбатогтох: 2020 онд хоолны хордлогын дэгдэлт гараагүй
Image
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
Image
ТҮЦ-т хүнс зарах хориотой
Image
ЭМЯ: Сүм, хийд, шашны байгууллагууд хурал номыг цахимаар хурахыг зөвлөж байна
Image
Жорж Флойд коронавирусийн халдвар авсан байжээ
Image
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ
Image
Алдартнуудыг залуу настай нь уулзуулсан нь... (30 фото)
Image
"Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл"-ийн хүрээнд ОУБС Монгол Улсад 99 сая ам.доллар олгохоор батлав
Image
Тайландад гацсан 160 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ
Image
"Шинэ коронавирус мутацид орж, өөрчлөгдсөн гэх нотолгоо байхгүйг ДЭМБ-аас зарлалаа"
Image
Умард Солонгосын эсрэг суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосоос шаардав
Image
"COVID-19-ийн вакцин гаргаж авах өндөр магадлалтай 5 компанийн нэрийг АНУ удахгүй зарлана"
Image
МАН-ын Өвөрхангай аймагт нэр дэвшигчид нээлтээ хийлээ
Image
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
Image
Жорж Флойдыг баривчлах үед хамт байсан гурван цагдаад хэрэг үүсгэлээ
Image
18 оронд коронавирусийн мянгаас дээш тохиолдол илэрлээ
Image
“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”
Image
Би жирэмсэн болчихсон байна Амьдрал минь ингээд дууслаа
Image
Хүүхдийн эмнэлэгт "Бяцхан номын сан" байгууллаа
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Сүрьеэ, тэмбүүгээр өвчилж байсан иргэдийг Солонгост ажиллуулахгүй
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗЭРЭГ ХУРИМЛАЛАА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Image
ВВС: Шууд эфир бусинуулагч проф.Роберт Келлигийн хүүхдүүд
Image
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Засгийн газарт захидал бичжээ
Image
"ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ АЛБА" 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
Image
6 малчны 700 гаруй малыг устгажээ
Image
Олимпын медельтнуудаар зоосон мөнгө, цуврал маркууд хийнэ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
Сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн том жагсаал Сөүлд боллоо
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
МАХ НЬ ТАС ХАР ӨНГӨТЭЙ ӨВӨРМӨЦ ТАХИА
Image
Н.Түвшинбаяр "Чингис хаан" одонгоор шагнуулахаар боллоо
Image
ХҮМҮҮС ЯАГААД КОМПЛАЕНСИЙН ТУХАЙ ЯРИХ БОЛОВ?
Image
Л.АРИУНБОЛД: IPO-ГООР БОСГОХ МӨНГӨНИЙ 39.3 ХУВИЙГ ЧУЛУУН ХӨВӨНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛД ЗАРЦУУЛНА
Image
БАЯНЗҮРХИЙГ БАЛЛАЖ БУЙ Э.БАТ-АМГАЛАНГИЙН ҮНЭН ТӨРХ
Image
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
13 настай хүүд Google компани 250,000 долларын цалинтай ажил санал болгожээ
Image
Зам тээврийн ослын 40-70 хувь нь жолооч хэт ядарсан үедээ жолоо барьсан байдаг
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга технологийн салбарт мэргэшин гадаад улс орнуудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөлөлтэй уулзаж ярилцав
Image
ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН СЭЖИГТНИЙГ СААТУУЛЖЭЭ
Image
Хүчтэний өлгий нутаг гурван ихэр хүүгээр бүл нэмлээ
Image
Орост үнэтэй зүйл АНУ-д хямд, АНУ-д үнэтэй нь Орост хямд байна
Image
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА УМАРД СОЛОНГОСТ АЙЛЧИЛЖ БАЙНА
Image
Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
Image
ҮЕРЭЭС ХАМГААЛАХ ДАЛАН СУВАГ БАРИХ ХӨРӨНГИЙН АСУУДЛЫГ ДАХИН СУДАЛЖ БАЙНА
Image
БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫХАА ӨВӨРТ 200 ШИРХЭГ УЛИАС МОДЫГ НЭМЖ ТАРИВ
Image
Санамсаргүй мэндэлсэн сонирхолтой нээлтүүд
Image
МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ, АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Image
Image

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ДОЛООН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.24) хуралдаанаар  нийт 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,122.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.3 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,197.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан.

Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих бодлогын үр дүн, энэ оны эхний 8 сарын эдийн засаг, төсвийн гүйцэтгэл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн нөлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон төлбөрийн чадавх нэмэгдэж байгааг харгалзан 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцсоныг Сангийн сайд илтгэлдээ онцлов.

Түүнчлэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхпэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн санхүүжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун, дулааны зардпыг үнэ тарифын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, 2018 оны төсөвт батлагдаж хэрэгжиж эхэлсэн боловч санхүүжилтээ бүрэн аваагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг олгох зэрэг арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага үүссэн нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг өөрчлөх нөхцөл болж байгааг дурдлаа.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсоныг танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хавдар газар авсан, эмнэлгийн нөхцөл байдал хүнд байгаа ийм үед Хавдар судлалын үндэсний төвийн орыг 100-гаар нэмэгдүүлэх асуудлыг Сангийн яам анхааралдаа авч, үүнд шаардагдах 19.8 тэрбум төгрөгийн асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд шингээж, ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцад шийдвэл ард түмэнд ихээхэн буян болно гэдгийг хэллээ. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж, үр дүнг нь Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд илтгэлдээ онцлоод энэ хүрээнд зарим хуульд зохих зохицуулалт оруулахаар боловсруулсан тухайгаа танилцуулав. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг, хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан газрын бүртгэлийг ил тод болгох, цахимжуулах, газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг хялбарчлах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.

Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газрын суурь үнэлгээ болон итгэлцүүрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээнд зааснаар ногдуулан төлөхөөр зохицуулсан. Гэвч Засгийн газраас суурь үнэлгээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас итгэлцүүр шинэчлэн тогтоох бүрд иргэн, аж ахуйн нэгжгэй байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, түүнд заасан төлбөрийн хэмжээг тухай бүрд нь шинэчлэх шаардлага үүсдэг байна. Гэрээг нэг бүрчлэн шинэчлэн байгуулах нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулах цаг хугацаа шаардсан ажил болдог бөгөөд одоогийн байдлаар улсын хэмжээнд гэрээ шинэчлэн байгуулах ажил 30 орчим хувийн хэрэгжилттэй байгаа аж. Үүнээс шалтгаалан Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газраас тогтоосон газрын суурь үнэлгээний дагуу газрын төлбөрийн ногдуулан хураан авах боломжгүй нөхцөл байдал үүсэж иржээ.

Түүнчлэн, Газрын тухай хуульд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумдын газрын даамлын эрх хэмжээнд газрын төлбөрийг ногдуулж, хураахаар заасан боловч газрын даамал нь Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдуулах, хураах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул газрын төлбөр төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн этгээдээс төлбөр хураахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг байна. Өнөөгийн байдлаар газрын төлбөрийг сум, дүүргийн газрын даамал хураан аймаг, нийслэлийн төсөвт орлогыг 100 хувь төвлөрүүлж байгаагийн улмаас тухайн сум, дүүрэг бие даан газартай холбоотой үүсдэг тулгамдсан асуудпаа шийдэх санхүүгийн боломжгүй болж, орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг бууруулж байна. Иймээс газрын асуудлаар үүсээд буй хүндрэлийг сум, дүүрэг нь өөрөө шийдвэрлэх боломж олгох, орлого төвлөрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ үндсэн дээр газрын бүртгэлийг цахимжуулж ил тод болгох, төлбөр ногдуулах, төлөх харилцааг хялбарчлах, сум, дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хуулийн дагуу Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдпагыг сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд буюу Ирээдүй өв сан корпораци хэрэгжүүлэхээр заасан. Иймд Ирээдүйн өв сан корпораци тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулахаар тусгажээ.

Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-аас 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь;” гэсэн заалтыг үлдээсэн байх тул түүнийг хүчингүй болгох, мөн хуулийн 22.1.4-т авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувийг Жолоочийн даатгалын санд төвлөрүүлэхээр заасныг хүчингүйд тооцохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

Үргэлжлүүлэн  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсан. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэн 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасныг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов. Уг хуулийн төсөл Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар хотхоны нийт хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 5 хувь хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгсөн юм.

Дараа нь Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Татварын болон гаалийн зохицуулалтын тухай Ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Хуралдааны эцэст Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хэлэлцээрийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2016-2020 онд хамтран ажиллах Үндэсний Ерөнхий хөтөлбөрийг 2015 онд баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 65 сая еврогийн санхүүжилт олгохоор болсон бөгөөд үүнээс 50 сая орчим еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцжээ. Төсвийн дэмжлэгийг нийгэм, эдийн засгийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлбэрээр буцалтгүй тусламжаар олгох юм байна.

Энэхүү буцалтгүй тусламжийг олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уг хэлэлцээр нь Европын Холбоо бусад улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр бөгөөд хэлэлцээрийн гол зорилго нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар, хураамжаас чөлөөлөхөд чиглэгджээ.

Хууль санаалчагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6