Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МАН-ын Өвөрхангай аймагт нэр дэвшигчид нээлтээ хийлээ
Image
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
Image
Жорж Флойдыг баривчлах үед хамт байсан гурван цагдаад хэрэг үүсгэлээ
Image
18 оронд коронавирусийн мянгаас дээш тохиолдол илэрлээ
Image
“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”
Image
Би жирэмсэн болчихсон байна Амьдрал минь ингээд дууслаа
Image
Хүүхдийн эмнэлэгт "Бяцхан номын сан" байгууллаа
Image
“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно
Image
Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана
Image
Хүүхдийг шийтгэх нь том болоход нь хэрхэн нөлөөлдөг
Image
Би найз залуугийнхаа мөнгөнд болж үерхсэн
Image
Хүн амын насжилтын тухай
Image
Ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөрийг хуулийн дагуу төлнө
Image
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Image
Хөргөгчинд хадгалах хэрэггүй 16 хүнс
Image
Гэр галeрeйтэй боллоо
Image
Угаартсан байж болзошгүй иргэдийг эмнэлэгт хүргэжээ
Image
Сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөмж
Image
ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа
Image
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Image
Би хоолны дэглэм барьж, дасгал хийлгүй турж чадсан
Image
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ
Image
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
Image
Э.Оюунболдын шүүх хурал дахин хойшлогдлоо
Image
Дугуйн замын 2,3 км асфальтан хучилтыг хийгээд байна
Image
"Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг аймаг ой, хээрийн түймрийн өндөр аюул, эрсдэлтэй"
Image
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
Image
Т.Ундаръяа: Монгол Улсад тэгш бус байдал газар авч буйг нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй
Image
Арслангийн ордныхон түр зуурийн маргааныг хурцатгах хэрэггүй
Image
Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
Image
Сонголт олонтой Хан-Уулаас Электоратынхан 3 нэр дэвшигчийг онцолжээ
Image
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан
Image
ХОМ: Кёкүшюзан Д.Батбаяр 41 компанийнхаа 17-г нь 100 хувь эзэмшдэг
Image
Сэлэнгэ аймагт нийт 16 иргэн тусгаарлалтад байна
Image
УИХ-ын ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт 14 хүн нэр дэвшжээ
Image
Музейн үзмэрүүдийг онлайнаар үзүүлж эхэлжээ
Image
“Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталог гаргажээ
Image
БАНК ТЭЖЭЭСЭН АРД ТҮМЭН .
Image
Мод тарьж ойжуулалт хийхдээ хар шороо ашиглахгүй байхыг зөвлөв
Image
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
Image
Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна
Image
АНУ-д эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна
Image
АН-ын 3х3 Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
Image
"Толийг зөв газраа байрлуулвал..." - Иран бүсгүйн гайхалтай бүтээлүүд
Image
Төмөр хүний бээлийг бодит болгожээ
Image
Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ
Image
Өчигдрийн хүчтэй шуурганаар хоёр гэр нуржээ
Image
Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэх туршилтыг хийж байна
Image
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Image
Хайлаастад айлын хашаа мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭДЭД ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД 15 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Image
Үнэнч нохой эзнийхээ шарилыг олон хоног сахижээ
Image
Аматти: Гоо засах заслыг зөвхөн шулмын шидэт толины тусламжтайгаар тусгай шившлэгээр хийдэг
Image
Халгайн цай, халгайтай хуушуур хаврын ядаргааг тайлна
Image
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЦААНА НЬ НЭГ ХҮН ҮЛДЧИХЛЭЭ, УУЧЛААРАЙ СОДОО ХӨГШӨӨН
Image
“Хаширдаггүй”, “засардаггүй” Ё.Нямжав ...
Image
АЛТАН-ОВООНЫ ТАХИЛГА ДОЛДУГААР САРД БОЛНО
Image
Шинэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжлэх “гурван минутын арга”
Image
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
Image
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАНГАА ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
ЗУРГААН ХҮҮХЭД МОРИНООС УНАСАН Ч ЯМАР НЭГ ГЭМТЭЛ БЭРТЭЛ АВААГҮЙ БАЙНА
Image
Мексикчүүд Трампын эсрэг нэгдэв
Image
Фейсбүүк ямар хаягийг автоматаар хаадаг вэ?
Image
Ц.САНДУЙ: "60 ТЭРБУМ"-ЫН СХЕМЫГ У.ХҮРЭЛСҮХ "МУНДАГ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙНА" ГЭСЭН
Image
Таны гарын арьсыг булбарай зөөлөн болгох гайхамшигтай маск
Image
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО БОЛОН ИРГЭДИЙН ӨМНӨ ТУЛГАРДАГ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙНЭ
Image
АСА АВАРГА ТУЛААНД ОРОХОД ЦӨӨН ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ОХУ-ЫН ХИЛИЙН ЧИГЛЭЛД МОНГОЛ ИРГЭДИЙГ ТЭЭЖ ЯВСАН МИКРОАВТОБУС ОСОЛДЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ЗАМ, ТАЛБАЙГ 370 ГАРУЙ ХҮН ЦЭВЭРЛЭНЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт байх ёстой 7 жагсаалт
Image
Хууль бусаар томилогдсон Газрын албаны дарга тамгаа аваад зугтжээ
Image
Шилдэг татвар төлөгчдөд хүндэтгэл үзүүлжээ
Image
Бүсгүй таны стиль имижийн зурхай
Image
ЗАСГИЙН ГАЗАР 13.00 ЦАГААС ХУРАЛДАНА
Image
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Image
БХЯ-ны дархан аваргын “дархалсан Коля” гэгч хэн бэ?
Image
Гурван сар сураггүй болсон 17-той охин олдсоноосоо таван сарын дараа нас баржээ
Image
АНУ ГУАНТАНАМОГИЙН ШОРОНГООС НЭГ ХОРИГДЛЫГ СУЛЛАЖЭЭ
Image
“Penguin random house” Монгол зохиолчийн номуудыг анх удаа хэвлэхээр боллоо
Image
Image

Д.ЭРДЭНЭБАТ: ЭРХ БАРИГЧИД УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ, ТӨРИЙН БОДЛОГО АЛДАГДУУЛСАН ТӨСӨВ ӨРГӨН БАРЬСАН

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн урьдчилсан дүгнэлтийг гаргасан талаар зөвлөлийн ажлын албаны дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээллээ. Тодруулбал, 

Төсвийн орлогыг дэндүү өөдрөгөөр төсөөлсөнЭрх баригчдын төсөвлөсөн ирэх оны төсөв МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд хэтэрхий хөөсөрсөн, улс төрийн зорилго агуулсан, төрийн бодлого алдагдсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна. Төсвийн орлогын нэмэлт өсөлтийн хувьд маш их орлогын өсөлт нэмэгдсэн. Энэ нь нэн түрүүнд борлуулалтын орлогын өсөлт, татварын тоон хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан гэж үзэж байна. Орлогын өсөлтийг 2020 оныхоор авч үзвэл Орлогын албан татварыг 2019 оныхоос 37.1 хувиар буюу 2,764.7 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг өмнөх оноос 41.6 хувиар нэмэгдүүлж 2,402.7 тэрбум төгрөгт хүргэх, Гаалийн албан татварыг 17.7 хувиар,  Онцгой албан татварыг 13,8 хувиар, тусгай зориулалтын орлогыг 30.3 хувь, Хөрөнгийн албан татварыг 19.3 хувиар тус тус нэмэгдүүлж байгаа ажээ. Үүнээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Орлогын албан татварын өсөлт 37.1 хувь байгаа. Энэ төсөөллийг хийхдээ экспортын нийт уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын асуудалд дэндүү эерэг хандсан байна. 2020 онд Монгол Улс түүхэндээ анх удаагаа 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол урьд хожид байгаагүй тоо.

2018 онд Монгол Улс 36 сая тонн нүүрс тээвэрлэж, экспортолсон. Одоогийн гүйцэтгэлийн байдлаар 28.7 сая тонн байгаа ч он дуустал 30 сая тонн хүрэх үү гэдэг эргэлзээтэй байхад 2020 онд арав гаруй сая тонн илүү тооцоолно гэдэг бол хэтэрхий өрөөсгөл байдал. 2019 оны байдлаар нэг тонн нүүрсний борлуулалтын дундаж үнэ 70 гаруй ам.доллар байсан бол 2020 оны 42 сая тонн нүүрсний экспортлох үнийн хамгийн доод хэмжээг 75 доллар, дээд хэмжээг 125 доллар төсөөлсөн дүнг оруулж ирсэн. Энэ нь орлогын өөдрөг бөгөөд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Орлогыг хийсвэрээр өсгөж зарлагыг нэмсэн асуудал нь яах аргагүй сонгуульд зориулагдсан төсөв болжээ гэж харж байна. Нийт төсвийн зарлагын хэмжээний ихэнхи хувь нь хөрөнгийн зардалд орж, барилга байгууламж барих, орон нутагт бүтээн байгуулалт хийж дуусгах, хийх гэх мэт төсвийн зардал дотор маш олон тооны эргэлзээтэй зүйлүүд байгааг дахин хэлэх шаардлагатай гэж Ардчилсан намын зөвлөл үзэж байна.

Төсвийн зарлага огцом өссөн нь түүхэнд байгаагүй рекорд. 2015 оны Төсвийн зарлагатай 2020 оны төсвийн зарлагыг харьцуулж харахад ойролцоогоор 2 дахин их зарлагын тоо харагдаж байна. Өөрөөр хэлбэл эрх баригчид орлогын өсөлтийн хэмжээгээр зарлагаа нэмдэг байтал энэ нь хяналтаа алдсан тоо гаргасан байна. 2015 оны төсвийн зарлага 7,2 их наяд байсан бол 2020 онд 13,8 их наяд болж, үүнийг дагаад хөрөнгө оруулалт өсөхөөр төлөвлөсөн байгаа. Гэвч өнөөдөр хийхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтаар дотоод үйлдвэрлэл, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжид огт нөлөөлөхгүй, бодит эдийн засагт шингэхгүй, хэрэглээний импортыг илт дэмжихээр байна. Энэ нь Монгол Улсын гадаад тэнцлийг муутгаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулах гол хүчин зүйл юм. Ингээд төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн бодлогогүй жишээг баримтаар дэлгэхэд,

Монгол улсын 2020 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээний дотор театрын, музейн барилгын засвар, шинэ барилгын асуудал нийгэмд анхаарал татаж байгаа. Зөвхөн 2020 онд театр музейн барилга барихад зориулж 447,2 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байна. Энэ нь 2015 оны нийт төсвийн талаас илүү хувийг эзэлж байгаа мөнгийг зөвхөн энэ зүйлд зарцуулахаар төсөвлөсөн нь төр бодлогогүй байгаагийн нэг жишээ юм. Энэ дотор дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрын барилгын төсөвт 50 гаран тэрбум төгрөгөөр төсөвлөөд, ирэх онд үүний дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа нь энэ хоёр барилгаа ирэх онд зөвхөн нураах төсвөө төсөвлөсөн мэт харагдаж байна. Хэзээ баригдах нь мэдэгдэхгүй нураагаад л орхихоор харагдаж байгаа нь харамсалтай. Мөн Үндэсний урлагийн их театрын барилгыг Улаанбаатар хотод барина, нийт 152 тэрбум төгрөг төсөвлөсний 2020 онд 30 тэрбумыг шийдвэрлэнэ гэсэн нь ерөнхийдөө 3-5 жилийн хооронд хувааж барина гэж тооцоолсон мэт.

Чингис хаан музейн барилгыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт барина гээд 53 тэрбум төгрөг төсөвлөөд нэг жилийн дотор барьж амжих үгүй энд яригдана. Үндэсний номын сангийн барилгын ажил 2012 онд эхэлсэн ч одоог хүртэл сунжирсаар 2020 онд дуусахаар төлөвлөж төсөвлөсөн гэх мэт ойлгомжгүй маш их хэмжээний мөнгө төсөвлөсөн хөрөнгө оруулалтын зардал орж ирсэн байна. Энэ нь сонгуульд зориулсан төсөв боллоо гэдгийг батлан харуулж байна. Улсын төсөв өөрөө маш их зардлын хэмжээ нэмэгдсэн мөртлөө 3,5 их наяд төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэсэн ч алдагдал хоёр их наяд давж гараад байна.

Ийм байдлаар маш их эрсдэл дагуулсан хариуцлага төсөв болсон байна гэж хэлэх нь зүйтэй. Магадгүй ирэх сонгуулийн дараа эрх баригчид солигдсоны дараа улс орны эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн амьдрал хэрхэн үргэлжлэх нь ямар ч баталгаагүй байна. Гурван их наядын улсын төсвийн хөрөнгө оруулалт өөрөө 2020 оны инфляцийн өсөлтийн эрсдэл авчирч байгаа. Импорт өссөнөөр вальютын ханшны өсөлт хэд хүртэл хэлбэлзэх нь тооцоолошгүй байдлыг бий болгосон. Тиймээс ажлын хэсэг дээр манай гишүүд төлөөлөн ажиллаж байгаа. Бид зөвхөн сонгуульд зориулж улс орны төсвийг баталж огт болохгүй. Бодит байдал дээр 2020 оны төсвийг 2018 оны төсвийн төлөвлөлтөд барих бүрэн боломж байгаа учраас дүгнэлтээ эцсийн байдлаар гаргаж мэдээлэл хийж байна.

Б.Пүрэвдорж: Засгийн газар улсын төсөвт үрэлгэн байдлаар хандаж байна Засгийн газрын өрийн хэмжээ их байна

Өнөөдрийн хувьд өрийн хэмжээ 30 тэрбумд хүрлээ. Ингэснээр иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй боллоо гэсэн үг. Ингэж их өр тавьсан хэдий ч хийж бүтээсэн бүтээн байгуулалт байхгүй байна. Засгийн газрын өр нийтдээ 2,4 тэрбум доллараар өссөн. Энэ бол өнгөрсөн УИХ-ын үеийн Ардчилсан намын авсан бүх зээлийн хэмжээтэй тэнцэж байна. Бид бондын мөнгөөр 3000 км зам тавьж, баруун аймгуудруу зорчих замын 200 гаруй км үлдсэний 130 км-ыг ч тавилгүй, түүнд зориулагдсан төсвийн зардал юунд зориулагдсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Эдийн засгийн өсөлттэй энэ цаг үед хөрөнгө мөнгөө хэмнэж, гадаад өрөө төлөх ёстой. Гэтэл хөрөнгө мөнгөө маш үр дүнгүй зарцуулж байна. Үүний нэг жишээ бол энэ төсөвт нэг л аймагт 235 тэрбум, нэгхэн тосгонд 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тавьж байна. Гэтэл энэ нь зарим нэг аймгийн төсвөөс хэд дахин их төсөв байна. Ийм үрэлгэн байдлаар төсөвт хандаж байна.

 

Хүснэгтээс харахад МУ-ын татвар төлөгчдийн аж ахуй нэгж, иргэд хөдөлмөрчдийн хөлсөө гаргаж дуслуулан олж, татвар төлсөн мөнгийн МАН хайр найргүй зарцуулж байна. Үүгээр зөвхөн тойрогтоо дахин сонгогдох боломжийг хайж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байна. Тиймээс манай 2020 төсөв дээр сөрөг дүгнэлттэй байгаа”  гэдгээ илэрхийллээ.

ҮХНӨ-ийн зарчмын гурван саналаараа эрх баригчидтай хэлэлцээрийн ширээнд сууна

ҮХНӨ-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны үндсэн дээр 73-р тогтоолыг УИХ өнгөрсөн  долоо хоногт хүчингүй болгосон. Энэ тогтоол хүчингүй болсноор дараагийн гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоол гарсан. Үүнийг баталснаар ард нийтийн санал асуулга байхгүй боллоо шүү гэдгийг ард нийтэд зарлаж байгаа хэлбэр хэмээн АН-ын зөвлөл үзэж байгаагаа илэрхийллээ. Гуравдугаар хэлэлцүүлэг хийсний дараа ҮХНӨ-ийг УИХ өөрөө баталж байна гэдэгт эргэлзэх хэрэггүй болж байна. УИХ 11 дүгээр сар гаргаад гуравдугаар хэлэлцүүлэгт бэлдэх ажилд үндсэндээ орж байна.  Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. 73-р тогтоол хүчингүй болсноор хоёрдугаар хэлэлцүүлэг задарч, дахин хэлэлцэнэ гэдэгтэй эрх баригчид санал нэгдэхгүй байгаа. Хэрэв шууд гурав дахь хэлэлцүүлэгт ороход дараа нь Үндсэн хууль батлагдахад цэц дээр очих маргаан үүсэх нөхцөл байдал үүсч байгаа юм биш үү гэж бид сануулсан. ҮХНӨ зарчмын зөв байр суурьтай, ард нийтэд хэрэгтэй хэлбэрээр өөрчлөлт хийж, бидний зарчмын байр суурь хэвээр байгаа. Бид энэ гурван саналаараа эрх баригчидтай хэлэлцээрийн ширээнд сууна. Та бүхэнд дахин сануулж хэлье. Үүнд:

  1. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал
  2. Сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрт оруулах асуудал
  3. Ерөнхий сайдыг өөрийнхөө кабинетийг бүрдүүлэх боломжийг Үндсэн хууль нээж өгөх

Хэрэв эрх баригчид улс төрийн намуудтай, ерөнхийлөгчтэй зөвшилцөж, ойлголцож, цаашид эдгээр санал дээр зөвшилцөж чадвал АН гуравдугаар хэлэлцүүлэгт оролцоод явна гэлээ. Тиймээс нийт ард түмний хүсэн хүлээж байгаа ҮХНӨ яваасай гэсэн санаанаас АН зөвшилзөлд оролцож, харилцан хэлэлцэж ажиллах болно гэдгээ хурлын үеэр илэрхийллээ.

Хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Б.Пүрэвдорж: 60 тэрбумаар төрийн албанд очсон хүмүүс ажил хийх чадваргүй байна 

Саарал жагсаалтан дээр хариуцлага хүлээх асуудлыг Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт тооцно гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл танай нам үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? Энэ хоёроор өөр хариуцлага хүлээх ямар хүмүүс байгаа вэ?

Б.Пүрэвдорж: Саарал жагсаалтанд орсонтой холбоотой дөрвөн асуудлын талаар АН өмнөх долоо хоногт хийсэн мэдээлэлдээ дурьдсан. Үүний нэг нь Хойд Солонгос зэрэг орнуудын ажиллах хүчин манай улсад ихээр байршиж байгаатай холбогдуулан, үй олноор хөнөөх зэвсэгт санхүүгээ зориулдаг гэж тооцогдсон асуудал байгаа. Хоёр дахь нь, хэд хэдэн санхүүгийн мэргэжил байгаа. Түүний хуулинд тодорхой өөрчлөлт оруулах, дүрэм журам тогтоох, үүнтэй холбоотой хяналтын байгууллага байгуулах зэрэг асуудлууд байдаг. Үүнийг санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк зэрэг холбогдох байгууллагууд хийгээд явж байгаа ч тэрийгээ сайн танилцуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл 60 тэрбумын сүлжээгээр очсон хэлний мэдлэггүй, урд хойд албаа мэддэггүй нөхдүүд төлөөлөгч нартай уулзаж тодорхой тайлбарлаж өгч чадаагүйтэй холбоотой. Энэ Ц.Нямдорж сайдын ажлын хүрээнд шийдэгдэж байгаа. Тэгэхээр хэд хэдэн гол асуудал нь Ц.Нямдорж сайдын ажиллах хүрээнд хамрагдаж байгаа учраас энэ сайд нарт хариуцлага тооцох асуудлыг давхар шийдэх ёстой. Гэтэл өнөөдрийн МАН хэн нэгэн сайдтай хариуцлага тооцох ямар ч боломжгүй болж хоёр хуваагдсан байна. Хэрэв хэн нэг сайдтай хариуцлага тооцох юм бол энэ засгийн газар уначих гээд байгаа учраас ямар ч хариуцлагагүй үйлдэл хийсэн тэр сайд нараа хамгаалах л байдал үүссэн байна. Бидний хувьд саарал жагсаалтанд орсонтой холбоотойгоор Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал хөндөгдөх ёстой гэж үзэж байгаа.

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6