Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БАНК ТЭЖЭЭСЭН АРД ТҮМЭН .
Image
Мод тарьж ойжуулалт хийхдээ хар шороо ашиглахгүй байхыг зөвлөв
Image
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
Image
Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна
Image
АНУ-д эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна
Image
АН-ын 3х3 Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
Image
"Толийг зөв газраа байрлуулвал..." - Иран бүсгүйн гайхалтай бүтээлүүд
Image
Төмөр хүний бээлийг бодит болгожээ
Image
Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ
Image
Өчигдрийн хүчтэй шуурганаар хоёр гэр нуржээ
Image
Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэх туршилтыг хийж байна
Image
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Image
Хайлаастад айлын хашаа мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Мөнххааны хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгээ жишиг болгоно
Image
"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Image
Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна
Image
Төрийн бус өмчийн 32 их, дээд сургуульд шалгалт хийжээ
Image
Б.Отгонсүх: Нийслэлээс газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Нийслэлд анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Image
Эрчмийн 60 айлыг инженерийн шугамд холбож байна
Image
Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалаад байна
Image
Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна
Image
Вашингтон хот руу 1600 цэргээ илгээжээ
Image
Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном
Image
Германд 70 кг хар тамхи тээвэрлэсэн консулын ажилтнуудад прокурор 11 жилийн хорих ял оноожээ
Image
Өвөрхангай усан спортын төвтэй боллоо
Image
Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний “wallpaper” илэрчээ
Image
Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ
Image
"Бүрэн автомат анализатораар эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий лаборатори ХӨСҮТ-д бэлэн боллоо"
Image
“Twitter” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ
Image
Гэсэр сүм болон Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ
Image
С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан
Image
Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаад хүндэтгэл үзүүллээ
Image
18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв
Image
Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
Image
“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”
Image
Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
Image
АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ
Image
Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
Image
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо
Image
Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
Image
Уханьд 10 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
Image
Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
Image
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ
Image
Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр
Image
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа
Image
“Apple” Япон дахь нэрийн дэлгүүрүүдээ эргэн нээнэ
Image
Гэрийн орчны бохирдол бидний үрсийг "ХӨНӨӨЖ" байна!
Image
Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
Image
Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН 10.00 ЦАГААС ҮРГЭЛЖИЛНЭ
Image
Зи зугтчихаагүй биз?
Image
ЕРӨНХИЙ САЙД ХОТЫН ДАРГЫГ БАТЛАМЖЛАХ ЭСЭХ САНАЛАА ГАРГААГҮЙ
Image
"ОЮУТАН ЦЭРЭГ"-ИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖ БАЙНА
Image
17 настай Ц.Энгүүн "The Voice of Mongolia" шоуны ЯЛАГЧ боллоо
Image
Ц.Баярцэцэг: Би бусдыг удирдах, мөн манлайлах чадвартай болсон
Image
ХОЛЛИВУДЫН ХАМГИЙН АЛДАРТАЙ ХАРАМЧУУД
Image
УИХ-ын ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтай танилцав
Image
Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ
Image
Монголд анх удаа дижитал загварын долоо хоног зохион байгуулагдах гэж байна
Image
КИМ-МҮНИЙ ТҮҮХЭН УУЛЗАЛТ: СОЛОНГОСЫН ДАЙНЫ ТӨГСГӨЛ БА БУСАД ТОХИРОЛЦОО
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Бөөр "ИДЭГЧ"
Image
“ХЭНТИЙН БҮРГЭДҮҮД” БОКСЫН КЛУБ БАЙГУУЛЛАА
Image
Жингээ хасч чадахгүй байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг таван алдаа
Image
ҮХЦ-ИЙН ДАРГА МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨР БНСУ-Д ИРЖЭЭ
Image
Х.Баделхан: Арилжааны банкнаас олгох ипотекийн зээлийн хэмжээ хоёр дахин НЭМЭГДЭНЭ
Image
“Найруулагч-багш Л.Лхаасүрэн” ном мэндэллээ
Image
Дуучин Рианна залуусыг ижил хүйстэн болгодог байжээ
Image
Сайд асан А.Гансүх нарыг сонгуулийн дараа шүүхээр боллоо
Image
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, шуурахыг анхааруулж байна
Image
“Алсын хараа 2050” -ыг УИХ-ын Байнгын хороодын дарга нарт танилцуулав
Image
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД БОАЖЯ-НД СУДАЛГААНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
АЛТАЙН ӨВӨР ГОВИОР ӨДӨРТӨӨ 38 ГРАДУС ХҮРТЭЛ ХАЛНА
Image
ӨНГӨРСӨН ОНД НИЙСЛЭЛД БАРИЛГЫН ОСЛООР ДОЛООН ХҮН НАС БАРЖЭЭ
Image
Цэцэрлэгийн багш нар хэрэглээгээ хүүхдээр хангуулдаг болсон уу
Image
Б.Шижирбат “Авьяаслаг азиуд” шоуны Алтан баззерын эзэн болжээ
Image
ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ БҮХИЙ Л МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТАСНААСАА АВАХ БОЛОМЖТОЙ
Image
ҮЕРИЙН ГАМШИГТ НЭРВЭГДЭГСДЭД НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ
Image
УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын Б.Батэрдэнэ аваргыг ална хэмээн сүрдүүлжээ.
Image
Image

ИХ ТУЛААНЫ ӨМНӨХ НАМ ГҮМ

Улс төр нэг  нам гүм.  Хэзээ хэн тийрэн болж түйрэн тавихыг хэлэхэд эрт.  Юутай ч энэ нам гүмийн цаана их шуурга шуурч мэдэхээр тавгүй, бүгд айдас, хүйдэстэй.

  УИХ-ын ээлжит бус сонгуулийн өмнөхөн цагаан захтнуудын баривчилгаа ширүүсдэг нь гэм биш зан.  Энэ удаад МАН-ынхан МАН-ынхантайгаа халз үзэхэд бэлтгэж байна. Дээр нь Ерөнхийлөгч эрх баригчдын эсрэг баруун солгойгүй сум тавьж эхэлсний нэг  бай нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болж таарав. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэхүү мэдээллийг няцаасан ч АТГ баталсан. Тэгэхээр түүнийг  АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл үнэндээ, Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө Төрийн тэргүүний зүгээс МАН-ынханд тэр тусмаа  У.Хүрэлсүхэд өгч буй сануулга. Үүний өмнө Б.Батзоригийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай прокурорын газраас мэдээлэл цацсан юм.  Товчхондоо, нааш нь татвал Үндсэн хууль тойрсон, цаашилбал УИХ-ын 2020, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн зодоон жам ёсоороо эхэлжээ гэсэн үг.

   Өнгөрөгч Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг баталсан. Уг тогтоолд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг ирэх арваннэгдүгээр сарын 11-ээр товлоод байгаа билээ. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд орж ирэхээр болсон учраас Төрийн тэргүүн нумаа нуухгүйгээр сумаа тавьж байгаа нь энэ. Д.Тогтохсүрэнгийн араас АТГ-д дуудагдах, Б.Батзоригийн дараагаар шүүхэд очих  хүмүүсийн нэрсийг бараг л жагсаачихсан суугаа биз.

  Өнгөрсөн жилүүдэд зөвхөн өөр хоорондоо үзэлцсэн МАН-ынхан дунд  Ерөнхийлөгчийн шидсэн энэ мэт өгөөшийг үмхээд авах хүмүүс цөөнгүй. Нэн ялангуяа өөрийг нь жаран тэрбумын дуулианаар бүлгийн даргын суудлаас нь авч хаясан Д.Хаянхярваад өвөртөлж яваа өс хонзон байгаа нь лав.

Энэ асуудал өндөр авах юм бол Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаас нь огцруулах хүч гадна талдаа, хүсэл  сонирхол дотор талдаа бий. Нам, төрөө авлигачдаас цэвэрлэнэ гэж амлалт өгсөн нь Ардын намын дарга өөрөө.  Тэгэхээр МАН-ын бүлэг бүрэн эрхийн хугацаандаа гурван даргын нүүр үзэж мэдэхээр улс төр эвгүйтэж байна.

Саарал жагсаалтаар далимдуулж 60 тэрбумынхныг намнах, сайжруулсан түлшээр Засгийн газрыг унагаах сонирхол МАН-ын албан бус хоёр бүлэгт бий. Гэвч, одоогоор албан бус бүлгүүд ажиглалтын байдалтай, Ерөнхийлөгч баруун зүүнгүй довтолгоонд ороход бэлэн болжээ.

  Эрх баригчид эвтэй бол хүчтэй болно. Гэвч, одоогоор М.Энхболд ч, У.Хүрэлсүх ч эвлэрэх хүсэлгүй байх шиг.  Тэд эв нэгдэлгүй байвал Ерөнхийлөгч мөрөөдлөө биелүүлэхэд ашигтай. Энэ талаас нь харвал  МАН-ын хагарал Монголын зовлон болж мэдэхээр байна.

МАН-ын тогооны хэрүүл үндсэндээ төрийн хямрал болсон.  Цувж яваа барыг барьж идэх дэндүү амархан.  Тиймээс УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын бүлгийн гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын хүсэлт ар араасаа цуварна. Ийм  тооцоотойгоор Ерөнхийлөгч улс төрийн нүүдэл хийж байна. Яг л өнөөдрийн сүр сүлдгүй болчихсон Ардчилсан намыг гурван жилийн өмнө гудамжинд гаргасан шигээ. Гурван жилийн өмнө  Ерөнхийлөгч УИХ-ын сул гишүүн байсан бол өдгөө  АТГ, прокурорыг атгасан шүдтэй арслан болсон.

УИХ-д 35 кноптой засгийн эрхийг барьж байсан Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар үсгүй болтлоо арчигдахад хүрсэн нь дотоодын эх захгүй хямрал, эрх мэдлийн төлөөх зодоон байсан.

Оффшорчин, мүүнчин, хар тамхичин гээд Х.Баттулгын зохиосон пи-ар АН-ыг гудамжинд гаргасан бол Ардчилсан нам Х.Баттулгыг Монголын Ерөнхийлөгч болгож өгсөн юм. Гэвч, гудамжинд гарсан сөрөг хүчний дотоодын хэрүүл тэмцэл нь дуусаагүйг Н.Алтанхуягийн явуулж буй акциас харчихаж болно. 

Тэгэхээр УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардын нам ялагдсан ч дотоод талцал зогсохгүй нь тодорхой. Жаран тэрбумчин, ЖДҮчин, тендерчин, хүчингийн хэрэгтэн, гомо гээд МАН-д бүтэн нэртэй хүн алга. Аль, аль намд бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдэхгүй байх тусмаа Ерөнхийлөгчид хожоотой. Ардчилсан намын нэр хүндийг шавартай хутгасан сценарийн дагуу Ардын намыг шалбааг болгох сонирхол Ерөнхийлөгчид маш их бий.  Ингэж байж л Х.Баттулга "мөнхийн" Ерөнхийлөгч болно.  Ерөнхийлөгчийн засаглал гэх түүний хүсэл бодитойгоор хэрэгжих боломж нээлттэй үлдэнэ. Энэ боломжийг бодит болгохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацааж, УИХ-ын 2020 оны сонгуулийг "жонхууруулах"-ыг тэр хүсч байгаа.  Үнэгүй бяслаг хавханд байдгийг тооцоолоогүй, Үндсэн хуулийн бус аргаар хууль, шүүхийн гол эрх мэдлээ Ерөнхийлөгчид аваачаад өгчихсөн МАН-ын хувьд хохь нь гэхээс яалтай.  Харин, Монголын заяа их гэдэгсэн.

NEWS.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6