Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
БНХАУ-д саатуулагдаж байсан Монгол иргэний тухай худал мэдээлэл тараажээ
Image
О.БААСАНХҮҮ: "ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛЭРСЭН"
Image
ИРГЭДИЙГ ХҮНСЭНДЭЭ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХИЙГ УРИАЛАВ
Image
ХААН ОЦОН ШУВУУНЫ ТОО ТОЛГОЙ ЭРС БУУРЧЭЭ
Image
Нохойг зөв нийгэмшүүлэхгүй бол ийм араатан болно / VIDEO 18+/
Image
Мацүмото Хитоши: Харүмафүжи зодог тайлах шаардлагагүй байсан юм
Image
Цэр ховхлох эм, аспириныг хүүхдэд өгч болохгүй
Image
Үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Image
АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР САЙНШАНД СУМАНД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИНА
Image
Өвлийн олимпийн наадмын түүх
Image
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ОХИДЫН ӨДӨРТ: Зөвхөн охидын л ойлгох зүйлс
Image
МОНГОЛ-ЭНЭТХЭГ УЛС ЦЭРГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ
Image
Зүсээ хувилгасан хулгайчид олширлоо
Image
Задлан хийдэг хий үзэгдэл / бодит явдал /
Image
ДНБ-ИЙ 10 ХҮРТЭЛ ХУВИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨВТӨӨ ЗАРЦУУЛДАГ БОЛОХОД САНАЛ НЭГДЭВ
Image
Үс бол дээшээ барьдаг сансрын антени буюу долгион баригч юм
Image
МОНГОЛЧУУД ГЕРМАН, ЧЕХ, СЛОВАК, УНГАР, ПОЛЬШ РУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЭВ
Image
Токио хот шинэ лого, шинэ уриатай болжээ
Image
АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ
Image
ГАНГА НУУРЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Image
ЗУРГАДУГААР САРЫН 14-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Х.БАТТУЛГА: АНУ МОНГОЛЫН ХУВЬД СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛТЭЙ ТАВ ДАХЬ УЛС БОЛЛОО
Image
Та өдөрт хоёр удаа шүдээ угаадаг уу, харин хэлээ…
Image
БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ 2018 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
Image
ЛОНДОН ХОТОД ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧЭЭ
Image
“Зуслан” арга хэмжээ үргэлжилж байна
Image
Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоно
Image
ТАВИЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ТААРСАН ТЭМЦЭГЧИД, ТАНИЛ СЦЕНАРИ
Image
Оффицер залуу гэмт хэрэгт холбогджээ
Image
Image

Б.МӨНХТӨР: СЭЛЭНГЭЧҮҮД ХӨРС ХАМГААЛАХ ТЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.

-Энэ онд тохиож буй Атар газар эзэмшсэний түүхэн ой Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой. Атрын анхны шанг татсан аймгийн хувьд төлөвлөсөн ажил олон бий байх? 

-Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмс, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Тэр ч утгаараа Сэлэнгэ ойн арга хэмжээг баяр наадам гэхээсээ илүүтэйгээр амжилт бүтээлийг дээдэлсэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, тариаланчдаа алдаршуулж байна. 2019 он гарсаар зохион байгуулж байгаа бүхий л томоохон ажил арга хэмжээгээ Атрын 60 жилтэйгээ аймгийн зүгээс уяж холбож хийх болсон. “Атрын нутгийн хурд” бүсийн уралдаан, Атрын 60 жилийн ойн туг, хүндэт дэвтрийг 17 сумаараа аялуулж, атарчидаа алдаршуулахаас эхлээд цөөнгүй ажил төлөвлөсөн.

-Энэ жил аймгийн тариаланчид хэчнээн га талбайд тариалалт хийв. Ургац арвин уу?

-Сэлэнгэ аймаг нийт 305.3 мянган га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 170.0-190 мянган га талбайд үр тариа, тэжээлийн ургамал, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалдаг. Энэ онд 194.4 мянган га-д тариалалт хийснээс 148.6 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д тэжээлийн ургамал, 34.3 мянган га-д тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо тариалж, 193.2 мянган тонн үр тариа, 33.2 мянган тонн төмс, 28.8 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөсөн.

-Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хөрс хамгаалалт, парк шинэчлэлт ямар хэмжээнд байна вэ?

-Аймгийн хэмжээнд 285 аж ахуйн нэгж, 150 гаруй иргэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Хөрс гэдэг бол газар тариалангийн хувьд  амин зүрх гэсэн үг. Хүмүүс бидний бие муудахад ажлын бүтээмж буурдаг шиг хөрсний үржил шим буурахад нэгж га талбайгаас хураан авах ургацын хэмжээ дагаад л буурч байгаа. Иймээс бид хөрсийг хамгаалах бодлого боловсруулсан. “Атрын III аян”-ы үндэсний хөтөлбөрийн хүрээнд  Ургамал газар тариалангийн хүрээлэн, тариаланчид, Хөрс-агрохимийн лабораториос бүрдсэн ажлын хэсэг тариалангийн хөрсийг шинжилж, 17 сумын 276857 га тариалангийн талбайн дундаж дээжийг бүрдүүлэн авсан. Шинжилгээний дүнгээр атар эзэмшиж эхлэх үед хөрсний ялзмагт үеийн зузаан 47 см-ээс дээш ялзмагийн агуулалт 4.3-7.0 хувь байсан бол сүүлийн судалгааг  харахад хөрс 40.5, хүрэн хөрс 57.1, элсэнцэр хөрс 71.8 хувиар ялзмагийн агуулалт буурч, нийт талбайн 21 хувь нь хүчтэй, 32 хувь нь дунд, 47 хувь нь сул элэгдэлтэй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл хөрсний бүтэц алдагдаж элэгдэлд маш хүчтэй нэрвэгдсэн гэсэн шинжилгээний дүн байгаа юм.

Тиймээс газар тариалангийн талбай яахын аргагүй хамгийн эхэнд тулгамдаж байгаа асуудлуудын нэг болоод байгаа. Энэ чиглэлээр  нэлээдгүй ажил зохион байгуулж байна. Жишээлбэл,  мал амьтнаас тариалангийн талбайг хамгаалах зорилгоор Цагааннуур суманд 30.0 мянган га талбайг 150 км, Орхон суманд 3980 га талбайг 50 км-ийг хашаажууллаа. Энэ онд Ерөө, Мандал, Баянгол сумын 20.0 мянган га талбайг хашаажуулах саналыг хүргүүлээд байна. Тариаланчид  өөрсдийн хөрөнгөөр мөн хийж байна. Үндсэн хөрс сайжруулах арга бол хөрсний ялзмагийн агууламжийг нэмэгдүүлэх юм. Мөн газар тариалангийн өндөр хөгжилтэй орнуудын хөрс хамгаалах технологийг орон нутагтаа нутагшуулах замаар тэг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Хөрс хамгаалах бас нэг гол хүчин зүйл нь техникийн парк шинэчлэлт байдаг.

-Аймаг газар тариалангийн салбартаа ямар бодлого баримталж байна вэ?

-Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй байлгах, сүлжээгээр хөгжүүлж бүтээмжийг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, үр тарианы сэлгээн дэх таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг асуудал дээр онцгой бодлого барьж  ажиллаж байна. Ер нь бол Сэлэнгэ аймаг эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг. Бид  газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлнэ. Үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна.

-60 жилийн хугацаанд Сэлэнгэ нутгаас төрөн гарсан атрын баатар, алдартнуудаас танилцуулахгүй юу?

-Атар газар эзэмшсэнээс хойш аймгийн хэмжээнд 31 Хөдөлмөрийн баатар, 24 гавьяат төрөн гарсан байна. Сэлэнгэ аймаг Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одонтой цор ганц аймаг.  Гурван одонтой аймаг болоход манай хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн энэ аваргуудын оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй. Тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн үржил шимт хөрсөндөө тариа будаагаа ургуулж, Монгол түмнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өнөөдрийг хүртэл хангаж ирсэн хөдөлмөрч бүтээлч энэ хүмүүсээрээ бахархаж явдаг.

-Сэлэнгэ аймгийн хураан авсан ургац ямар хэмжээтэй гарах бол…?

-Аймгийн хэмжээнд 60 жилийн хугацаанд 8293.9 мянган тонн үр тариа, 1112.9 мянган тонн төмс, 665.5 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн ардаа гурил будаа, төмс, хүнсний ногоогоор  хангасан  судалгаа гаргасан. Энэ бага тоо биш. Цаашдаа ч хүн ардаа гурилтай, ногоотой байлгах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэх болно.

-Сэлэнгэ аймгийн хамгийн их, хамгийн бага ургац авсан жил хэдийд байсан бол. Тэр цаг үе ямархуу нөхцөл байдалтай байв?

-1969 оны тахиа жилд Сэлэнгэ аймаг хамгийн бага ургац хураан авч байсан юм билээ. 138.3 мянган га талбайд үр тариа тариалж га-аас 31.6 мянган тонн үр тариа, 1.8 мянган тонн төмс, 1.1 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байдаг. Энэ нь тухайн үед байгаль цаг уурын хүчин зүйлээс нөлөөлсөн гэж ахмад тариаланчид дурсан ярьдаг. Харин 1988 оны луу жилд хамгийн их ургац авч байсан байдаг. 181.5 мянган талбайд үр тариа тариалж нэгж га талбайгаас 323.4 мянган тонн үр тариа хураан авч байсан. Мөн 2012 оны луу жилд 140.1 мянган га талбайд үр тариа тариалж нэгж га талбайгаас 246.1 мянган тонн үр тариа хураасан.  Хоёр ч луу жилд Сэлэнгэчүүд өндөр ургац авч байсан нь бас сонин юм шүү.

-Анхны атар газрыг хагалж байсан Сэлэнгэ нутгийн газрын талаар багахан түүх хуваалцахгүй юу?

-1959 онд Атрын анхны аянаар Сүхбаатар хотын Залуучуудын нэрэмжит шинээр байгуулагдсан Зэлтэр САА-д 15 мянган га атар газар эзэмшихээр төлөвлөж, 31 гинжит трактор зургаан белорусс трактор, хоёр шатахуун зөөх машинтай ажлаа эхлүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр үед 16 мянган га атар газар хагалж, 848 га-д буудай тариалж га-гаас 11.7 центнер ургац авсан түүхэн баримт САА-н баримт бичигт үлдсэн. Тухайн үед атрын анхны шан татах, атар газар эзэмших ажилд зөвхөн тариаланчид бус тэр үеийн сангийн аж ахуйн эмч, багш гээд байгууллагуудын хүн бүрийн хамтын хүчээр өнөөдрийн энэхүү газар тариалангийн үндэс суурь тавигдсан гэж  боддог.

-Эрчимжсэн мал аж ахуй тариалангийн бүс нутгийн хөгжлийн талаар тодруулахгүй юу?

-Эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болох тухай асуудал 2005 оноос эхлэн яригдаж, 2007 он, аймгийн ИТХ “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хослон эрхлэх стратегийн бүс нутаг” болгох тухай тогтоолыг гаргаж байсан. Энэ санаачлагыг тухайн үеийн аймгийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гаргасан. Мөн 2018 онд Засгийн газрын 131 тогтоолоор Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 багийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан. Ингэж бид олон жил хүсэн хүлээсэн тариалангийн бүс нутгаа тогтоолгож чадсан. Мэдээж малчдаа хавчиж гадуурхахгүй. Малчид малаа эрүүлжүүлэх, эрчимжүүлж үүлдэр угсааг нь сайжруулж, толгойн тоог багасган, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж   ажиллах цаг болж байна. Байгаль цаг уурын нөхцөл, ургамлын бүрхүүлийн бүтэц өөрчлөгдөж багасаж байгаагаас шалтгаалан тоо толгойг багасгах шаардлага жил ирэх бүр нэмэгдэж байна. Жишээлбэл, манай аймаг 1.5 сая толгой малтай. Үүний 750 мянга нь хээлтэгч бусад нь эр, сувай төл мал. Эр сувай, төл малаа эргэлтэд оруулж борлуулж байх хэрэгтэй байгаа юм.   Үхрийг шар болтол нь маллах шаардлага байхгүй болж байна шүү дээ.  Тиймээс эрчимжсэн мал аж ахуй эрхлэх хүсэл эрмэлзлэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн дэмжин ажиллана.

Би дээр тариалангийн талбайн хөрсийг хамгаалах зорилгоор сэлгээний ургамлыг нэмэгдүүлэх талаар хэлсэн. Энэ нь сэлгээнд малын тэжээл тариалж орон нутгийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах, малчдыг тэжээлээр хангах нэг боломж юм.  Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үүдэн байгалийн хадлан багасаж байна. Тиймээс “Эрчимжсэн үхрийн аж ахуй” хөтөлбөрийг аймгийн   ИТХ-аар батлуулсан.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэвэр эрлийз мал 373.1 мянган толгойд хүрч 2014 оноос 10.4 хувиар өссөн. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр нийт 193 иргэн, аж ахуйн нэгж үйл    ажиллагаа эрхэлж байна. Манай аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа олон сайхан туршлага байгаа. Жишээлбэл, “Газар агро”, “Сэлэнгэ тариа”,” МАКС агро” зэрэг сүүний болон махны чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж яваа компаниуд бий.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6