Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
С.ЭРДЭНЭ: БУХИМДАЖ БАЙНА
Image
С.НАРМАНДАХ: МАНАЙХ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭН, АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
26,660 иргэн азтан боллоо
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ОЛОН ТАЛТ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗУРГААН ИРГЭН ОСГОЖ НАС БАРЖЭЭ
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ТАЙВАНИЙГ ЗОРИВ
Image
Б.БАТЗОРИГ НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ
Image
МОНГОЛ ТӨРИЙН СЕКС СКАНДАЛУУД
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ "THE HU" ХАМТЛАГТ ОЛГОНО
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН АГААР БАГА БОХИРДОЛТОЙ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ДЭЛХИЙ НИЙТ ДИПЛОМЫГ БИШ УР ЧАДВАРЫГ ХАРДАГ БОЛСОН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ САЙН
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
450 ГАРУЙ МЯНГАН ӨРХ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖЭЭ
Image
О.Бат-Өлзий: Зориглоод өөрөө зохиол бичиж байгаа
Image
Ким Кардашъяныхаас илүү алдартай гэр бүл
Image
Секс хэрхэн сайн хийдэг болох вэ?
Image
УИХ-ын дарга М.Энхболд: 2017 он шийдвэрлэх жил
Image
ОЛОН УЛСЫН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЛЕКС САНЧЕЗИЙГ ТӨРИЙН ДЭЭД НАЙРАМДАЛ МЕДАЛИАР ШАГНАВ
Image
УСЧИН АВРАГЧИД УР ЧАДВАРАА АХИУЛЖ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН "ДЭЛХИЙН ШИЛДЭГ"-Т САНАЛ ӨГСӨН ХҮМҮҮС
Image
ТАМГЫГ ХЭН ХУЛГАЙЛАВ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
МОНГОЛЫН ТОГООЧ НАР ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 12 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ КИОСК МАШИНААР ТӨЛДӨГ БОЛЛОО
Image
Нүүр будалтын шилдэг бүтэлгүйтэлүүд
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
Монголын баг германчуудад ялагдлаа
Image
“МАЛЧИН ЛАВЛАХ 109” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Outlaw Хамтлагийн Дуучин Чинзо: Ахиж Хэзээ Ч Чамаасаа Ийм Хол Байхгүй Ээ
Image
Татвар төлөгчдийг гоочилхоо зогсооё
Image
БНХАУ: 23 панда ТАХИА жилийн мэндийг дэвшүүлж байна.
Image
УИХ-ын ЧУУЛГАНААР ИРЭХ ДОЛОО ХОНОГТ
Image
Дэлхийн хамгийн сайхан ажлууд
Image
Б.ЧИМЭДЦЭРЭН ӨМНӨД АФРИКТ ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
Image
Ж.Мөнхбат: Концессийн гэрээнд хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй
Image
Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
Image
ЦАГ ҮЕДЭЭ НЭР ТӨРТЭЙ АМЬДРАХЫН ҮЛГЭР ДУУРИАЛЛЫГ "ӨНДӨР ГЭГЭЭН" ДУУЛАЛТ ЖҮЖГЭЭС ҮЗЭЭРЭЙ
Image
СУМ БҮР ТУЛГАМДАЖ БУЙ ГУРВАН АСУУДЛАА ШИЙДВЭРЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
АРДЧИЛСАН НАМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН АМЬ НАСАНД ХАЛДЖЭЭ
Image
ХОТЫН ЗАХИРАГЧ ПРОТЕЗИЙН ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Image
“ШҮДГҮЙ АРСЛАН”-Д ШҮД УРГАВ
Image
"КАМЕРТОН"-Ы ТОГЛОЛТ 300 МЯНГА, "УВЕРТЮРА"-ГИЙНХ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Image
Image

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРААС “ХӨӨГДӨХ” САЙДААР Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.НЯМДОРЖ, Д.ЦОГТБААТАР НАР НЭРЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гэдгээ мэдэгдсэнээс хойш хэн энэ жагсаалтад оруулав, “хойд захын муу хар овоохойн” эзэн хэн бэ гэсэн хэрүүлийн марафон улс төрийн тавцанд өрнөж эхэлсэн. Эрх баригч эрх мэдэлтэн, албан тушаалтнууд “өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харж” өөчилж гоочилж, нэгэн рүүгээ зүү шидэж эхэлсэн. Саарал жагсаалт Монгол Улсыг эдийн засгийн сахилга батаа сайжруул гэсэн дохио болсон ч буруутныг олох эрэлд мордоцгоосон. Хууль шүүхийн цалгар назгай байдал, авлигачдын толгойг илсэн гээд хаа, хаанаа алдаа гаргасан. Гэвч эцсийн дүндээ банкны салбараа буруутгаад, улстөрчид нь уснаас хуурай гарах нь тодорхой болж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга Даваасүрэн нарыг золигт гаргасан шийдвэрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гаргасан.

Эхний ээлжинд гурван сайд огцрох тухай яригдаж эхэллээ

“Хааны алба халаатай” гэдэг. Хар толгойгоо бодож хамаг улсаа мартсан хэн гэгч сайд нар одоо зөөлөн сэнтийгээсээ буух вэ гэсэн асуулт олны дунд аль хэдийнэ яригдаад эхэллээ. Олны дунд байтугай ордон хавиар ч хэн хэн огцрох талаар үндсэндээ шивэр авир хийгээд эхэлсэн. Өчигдөр гэхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы өрөөнд Ж.Батзандан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нарын арваад гишүүн цуглаж төрийн дээд албан тушаалаас хэн хэн огцрох тухай багаахан “дугуйлан” ажиллуулаад авч. Тэд саарал жагсаалт, АМНАТ, 800 хужаагаас болж хэн хэний хувь заяа намрын салхинд бөхөлзөх нарийн хялгана болох вэ гэж шүүн тунгаацгаажээ. Хүрэлсүхийн Засгийн газраас юуны түрүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар огцрох магадлал өндөрсөөд ирж байна. Их салхи нижигнэхийн өмнөхөн шиг яг өнөөдөө анир гүмхэн байгаа ч асуудал нэг үүсээд ирэхээр шуурга шиг шуугиа л явчихна даа, хөөрхий.

Сандлаасаа түрүүлж унах хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар л даа

Саарал жагсаалтын хариуцлагыг хүлээх албан тушаалтнуудын тэргүүн эгнээнд бичигдэх ёстой хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм.Энэ нөхөр Монгол Улс санхүүгийн хүнд байдалд орчихоод саарал жагсаалтад бичигдчихээд байхад хариуцлага хүлээх нь бүү хэл харин ч хачин хачин юм яриад сууж байгаа этгээд. Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсны дараа “…Ний нуугүй ярихад буруу бодлого, үйлдэл саарал жагсаалт руу оруулсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. Бид цаашид ийм байдалд орохгүйг хичээж ажиллах ёстой. Бид ФАТФ-ын дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй байна. Дараагийн хурал нэгдүгээр сард болно. Түүний дараагийнх нь зургадугаар сард болно. Түүнээс өмнө Засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллах юм” гэсэн шигээ хээв нэг сууж байгаа нь түүний төрийн ямархан хүн болохын жишээ. Төрийн хүн уужуу бодолтой, уудам сэтгэлтэй байх учиртай юм гэнэ лээ. Засгийн газар хамаг буруугаахааш нь ч хамаагүй сэгсэрч шилгээх бодлого барьдаг биз. Гэхдээ ФАТФ-ын сүүлийн сануулга, сая саарал жагсаалтад оруулсан шалтгааныг дурдсан зөвлөмж одоогоос нэг жил арван сарын өмнө ирсэн шүү дээ. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихсон, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилчихсон байсан. Нэг жил арван сар гэдэг тамгыг нь атгаж, бодлогыг нь зангидсан сайд хүнд их юм хийх хугацаа шүү.

image

Гэтэл өнөө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саарал жагсаалтын талаар гэнэт мэдсэн хүн шиг, тэнгэрээс гэнэт буучихсан амьтан шиг яриад сууж байгаа нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсад Засгийн газрын тухай хууль гэж бий. Тэр хуулийн дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлд сайд нарын эрхлэх ажил үүргийн хуваарийг нарийн нягт заагаад өгчихсөн. Уг хуулийн 20.5.6-д Сангийн сайдыг “…Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал, санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал, нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, нягтлан бодох бүртгэлийн бодлого, гаалийн бодлого, татварын бодлого, даатгалын бодлого,хилийн боомтын хөгжлийн асуудал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал”-ыг хариуцна гээд заагаад өгчихсөн байгаа. Хүрэлбаатар сайдын хамгийн сандлаасаа ховхрох хамгийн том шалтгаан бол валютын ханш өсөж үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш шалан дээр унаж 3000 төгрөгт ойртож очсон явдал юм. Одоо бид хөөрхий төгрөг минь алтаар уйлаад ч нэмэргүй. Саарал жагсаалтад манайхтай хамт орсон Зимбабве шигээ цалингаа тэргээр түрээд ганц балга ус авах гээд дугаарлах л үлдлээ. Харин азаар Монгол минь юу юугүй модоо барьчихаар, харангадаад үхчихмээр орон биш юм даа. Хэрвээ Монголоос өөр ямар нэгэн улсын Сангийн сайдын үед америк доллар гуай ингэж галзуурч эхэлбэл үндэсний хөмрөгийн түлхүүр атгагчийн толгой шороотой хутгалдан өнхөрч байгаа шүү. "Ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр"-ийг давхардуулан авах талаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд АМНАТ-ийг авахгүйгээр улсын төсөв бүрдэхгүй гэж гэдийж байгаа нь дотоодын аж ахуйн нэгжүүдээ нүд үзүүрлэсэн хэрэг юм.

Эдийн засгийн ийм бодлогогүй Сангийн сайд түүхэндээ байгаагүй гээд сүүлд нь хав хараар нэрийг чинь бичих болно доо. Саарал жагсаалтад Та Монголоо аваачаад хийчихлээ. Долларын ханшийг тэнгэрт тултал өсгөлөө. Саналаараа л хоёр гараа өргөн бууж өгөөд Монголын улс төрөөс зайлах ёстой ёо доо. Тэгэхэд мань эр могойд барих мод болгож Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан руу бүхий л бурууг чихчихээд чив чимээгүй үлдэх санаатай. “Санаа гэж собака собак”. Аягүй бол “Нохой хамартаа хүрэхээр усч” гэлээ гэгчээр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг сонгуулиас өмнө гаргачихна” гэж худлаа “шаах” гэж байгаа нь дээрх үгээс тодорхой байгаа биз. Одоо тэр хүссэн ч, хүсээгүй ч “шаварт унасан шарын эзэн” гэгчээр саарал жагсаалтад улсаа унагасан Сангийн сайд болсон. Шаварт унасан саарал дааганы шаврыг нь долоох гэж байж сарьсан хамартаа өшиглүүлдэг саарал чоно биш л юм бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг танхимын тэргүүн нь шууд л огцруулах ёстой болно. “Ухааанд нь ухна ишиг үхчихсэн” хүн биш л бол Ухнаагийн хүү энэ гарцыг аль хэдийнэ төлөвлөчихсөн суугаа. Яахав, одоохондоо ирэх жилийн улсын төсвийг Их хурлаар хэлэлцэж буй болохоор жаахан хүлээзнэж л байгаа байх.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж хуулиар хуягласан хирс л биш юм бол огцрох ёстой

Монголын төрийн байгууллагын албан тушаалтнууд буюу саарал жагсаалтад оруулахгүй байхад ажиллах ёстой ажлын хэсэг гэж бий. Энэ ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажилладаг. Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон үндсэн шалтгаан нь “Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй (шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, хууль сахиулах байгууллагууд),Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа (Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Хууль сахиулах байгууллагууд),Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа (Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар) зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон APG буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул “Эрчимтэй хяналт”-д орсон билээ. Энэ эрчимт хяналт гэдэг бол үндсэндээ үхэж буй хүн эрчимт эмчилгээнд орж буйтай адил зүйл байсан.

image

Харамсалтай нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “орондоо хууль засах”-аас өөр олигтой ажил хийдэггүй хүн болохоор огт тоосонгүй. Нямдоржийг ер нь хуулиар хуягласан хирс гэвээс зохино. Хуягт хирс гэдэг амьтан нэг л өсөсхийгээд авбал арслан бар, араатан цөөвөр гээд алив бүхнээс хараат биш болчихдог, харин ч нөгөөдүүлээ айлгадаг амьтан болдог гэдэг. Барууны алдартай нэгэн зохиолч үүнийг ажиглаад улстөрч хүнд сурталтнуудыг “хуулиар хуягласан хирснүүд” гэж жүжиг хүртэл бичсэн нь Нобелын шагналын тавцанд хүргэсэн байдаг. FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн.FATF болон AFG бол үндсэндээ эдийн засгийн тагнуулын байгууллага шүү дээ. Тэгэхэд манай “орондоо хууль засагч” засаачин сайд энэ мэргэжлийн талын байгуулагатайгаа очиж уулзах ч үгүй нэг л их том эх оронч амьтан энд одроод, содроод, тодроод, топроод байсан байдаг. Чааваас даа, зайлуул, тийм л мундаг эх оронч амьтан юм бол улс орноо саарал жагсаалт руу түлхэх нүгэлтний тод томруун дүрээр тодрохгүй байх учиртай байсан юм. Одоо энэ хүн үнэхээр тийм совестьтой амьтан юм бол өөрөө буугаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр улс орон саарал жагсаалтаас гарна гэдэг үнэн үлгэрийн далай боллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хүн саарал жагсаалтын араас огт яваагүй, нэг удаа ч анхаарал тавиагүй. Миний ойлгож байгаагаар энэ хүн гадаадад явж хуралд нь суугаагүй байх гэж бодож байна. Уг нь бол Ц.Нямдорж FATF-ын хуралд оролцоод жинхэнэ “баавраа” харуулаад МАНАН, МАФИ байдаг юм бол МАФ-ийн гишүүдээ зарлаад явах ёстой байлаа. Харамсалтай нь, ингэж явсангүй. Хоёрдахь шалтгаан нь Монгол Улсад ойлгомжгүй сул мөнгөнүүд байгаа. Жишээлбэл, арилжааны банкууд нь яаж эх үүсвэрээ нэмэгдүүлснээ тайлбарлаж чаддаггүй. Дээр нь Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага бий. ББСБ нь дотроо хадгаламж зээлийн хоршоо, ломбард ажиллуулах эрхтэй.500 гаруй ББСБ-аас 34-ийг нь төрийн дээд албан тушаалтнууд өмчилдөг. 11 нь УИХ-ын гишүүнийх, үүнээс найм нь мөнгө угаасан гэдгийг АТГ тогтоосон ч шүүхээр явуулдаггүй. Харамсалтай нь, энэ талаар дуугарч байгаа хэвлэлийнхэн ч алга.FATF Та нар мөнгө угаахтай холбоотой эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн үү” гэхээр Нигер улсын өнгөт арьстан иргэнийг мөнгө угаасныг тогтоосон, удахгүй шүүхээр тогтооно гэсэн юм билээ. Гаднын иргэнийг хэлэхээр нь өөрсдийнхийгөө ярь гэхээр юм хэлдэггүй. Энэ нь саарал жагсаалтад орох хоёрдох шалтгаан болсон. АНУ 2000 оны терроризмын дараа банк, санхүүтэй холбоотой гүйлгээний утгуудыг нь хянадаг тусгай программтай болсон юм билээ. Энэ төслийг манай Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтраад одоо л хийж байгаа. Үүнийг эртхэн хийгээгүй нь саарал жагсаалтад орох гуравдах шалтгаан болжээ.Нямдоржийг байгаа цагт саарал жагсаалтаас гарахгүй. Горьдоод ч хэрэггүй. Ядаж энэ хүн гадагшаа явж уулзах хэрэгтэй. FATF гэдэг байгууллагыг Монголд төлөөлж байгаа хүн чинь Ц.Нямдорж шүү дээ” гэж цөхрөн дуу алдсан байх юм.

image

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга нь Ц. Нямдорж мөн л дөө. Гэвч тэр ёстой чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй байсаар улс орноо ангал руу түлхсэн нүгэлтэн дээ. Тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд FATF байгууллагын 2017 оны сануулга ч түүнийг сайд болсноос хойш ирсэн. Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм.

Гэтэл Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадсангүй. Өмнөөс нь цусаар уйлахад ч багадмаар. Тэрээр харин бурууг бусдад тохдог зуршлаараа Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруугаа Ардчилсан намруу чиглүүлэн “2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар өссөн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа” гэж мэдээлсэн.2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулиар далд эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгож цаашид үнэн зөвөөр бүртгэх, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож Хууль зүйн сайдын хэлсэнчлэн Монгол Улсад нуун дарагдуулсан, татвараас зайлсхийж байсан 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон зэрэг нь эерэг үзүүлэлтээрээ FATF байгууллагын үйл ажиллагаа, хүсэл эрмэлзэлд чухамхүү нийцсэн хууль байсан гэдэг нь тодорхой зүйл юм.

“Ямбыг эдэлсэн бол ялыг нь үүрэх ёстой” гэсэн нэг үг бий. Монгол Улс саарал жагсаалтад багтахгүй байх боломж, цаг хугацаа байсан. Үүнийг Ц.Нямдорж ч, Ч.Хүрэлбаатар ч ашиглаагүй, ажиллаагүй дээ. Өнөөдөр Нямдорж гуай хуулиар хуягласан хирс болсон ч улсаа золиосолсон нүгэлтэн гэдгийг улстөрчид байтугай уншигчид ч ойлгох цаг нь болсон шүү.

Урвагч л биш юм бол Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар унахаас аргагүй боллоо

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Дипломат албанд итгэх итгэлийг эргүүлэн олж авахын тулд бүх хүчин чармайлтаа дайчилна” гэж сайд болсныхоо дараа тангараг маягтай давтаж суусан цаг саяхан. Гэвч, эзний алба ээлжтэй ажээ. Түүний хариуцдаг гадаад харилцааны салбар бол Монголыг дэлхийтэй холбох маш чухал, эмзэг нандин алба. Тэгтэл түүнийг тамга барих хугацаанд юу юу болоод өнгөрөв өө, бурхан минь! Одоо, Амень гэж залбираад ч, Ум ма ни бад мэ хум гэж шившээд ч Монгол Улсын гадаад нэр хүнд ёстой нэг шороотой хутгалдлаа даа. Түүнийг харахад их зөөлөн хүн шиг санагддаг. Зөөлөн зөөлөндөө нялцгай шавар шиг. Ийм хүнийг “унхиагүй ноёнд урагшгүй албатууд” гэж нэлээд элэг барих гээд байдаг. Тэр л сайд Д.Цогтбаатарт нүүрлэлээ. Одоо би л лав Монгол Улсынхаа Гадаад яамны сайдад итгэл үзүүлж чадахгүй. Санаагаар болдог бол санаа нэг алдаад ажлаа өгчих л гэж зөвлөмөөр байна. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Тэгэхнээ тэрбум 400 сая хүн амтай өмнөд хөршөөс маань бараг батольон цэрэг ирээд энд цахим нүдэн “цусгүй дайн” хийж байхад манай сайд болоод сайдын урагшгүй албатууд эх орондоо оруулж ирээд нүдээ анин чимээгүй сууж байсныг бодохоор унхиагүйгээс гадна улсаасаа урвагч хүн юм биш үү гэсэн хачин гажиг ч гэмээр, гижиг ч хүрмээр бодол төрнө. Яалтай вэ, яалтай вэ, энэ хүнийг.

Монгол Улсад 30 хоногийн оршин суух зөвшөөрөлтэй орж ирсэн ч хугацаа хэтрүүлэн, улмаар цахим гэмт хэрэг үйлдэж байсан магадгүй хэмээх үндэслэлээр өнгөрөгч сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж, таван зочид буудлаас 800 гаруй хятад иргэнийг саатуулсан. БНХАУ-ын харьяат эдгээр иргэдийг саатуулсан газруудаас “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авч шалгаж буйгаа ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд албан ёсоор мэдээлсэн. Тэр олон хятад иргэнийг энэ сарын 2-ны бямба гаригт албадан гаргалаа. Цөөхөн хүн амтай Монголд байтугай хэдэн тэрбум хүнтэй томоохон гүрэнд ч мянгаад цахим алуурчид бол юун цөөдөх билээ. АНУ гэдэг тэр том гүрэнтэй гэхэд ганцхан нэг цахимчин үзэж тараад тагнуул, улстөр, эдийн засгийг нь ганхуулаад байдгийг бид бэлээхэн жишээнээс мэднэ. Тэгэхэд “мянган цахим алуурчин” оруулж ирэх зөвшөөрөл өгсөн Гадаад хэргийн сайд огцрох нь байтугай огт тоосон шинжгүй сууж байна гэдэг мөн ч их ичгүүртэй еэ. Бурхан минь гэж.

image

За, тэгтэл Монголын дипломат ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн асуудал олон улсад шуугиан тарьсан өчнөөн баримт байна. Захаас нь дурдахад л өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашин орж ирснийг саатуулж шалгахад 70 кг героины төрлийн мансууруулах бодис илэрсэн байдаг. Машинд Станбул дэх Ерөнхий консулын дипломат ажилтан, жолоочийн хамт зорчиж байсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Ийнхүү Монгол Улсын дипломат төлөөлөгчид олон улсад шившгээ дэлгэсэн ганц энэ тохиолдол биш. Энэ бол 700 гр биш 7 кг биш 70 кг хар тамхи. Тухайн улсын хэвлэлүүд “энэ удаагийн баривчилгаа байгаа олсон үйл ажиллагаа боллоо” хэмээн бичиж байсан гээд бод доо. Бодохоос боож үхэх бор шидмэс хайж гүймээр. Гэтэл Гадаад харилцааны яамнаас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй гэсэн өчүүхэн тайлбар өгөөд сууж байсныг түмэн мэднэ дээ. Монгол Улсын дипломат төлөөлөгчид тус улс дахь хар тамхины наймаачдын гол бааз суурь нь болчихоод байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрынхан мэдэж байсан л байж таарна. Бүхэл бүтэн улсынхаа нэр хүндийг харийн улсад шороотой хутгачихаад байхад нэр усыг нь нууж хаацайлж л байсан хүн дээ, Д.Цогтбаатар сайд.

image

Эндээсээ хэрэг улам хүндэрнээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын асуудал ойроос дуулиан тариад эхэлсэн. Тэрээр Индонезид болох олон улсын хуралд оролцохоор KAL-ийн нислэгээр Улаанбаатараас Сүөл рүү зорчих үедээ онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч саатуулагдсан, мөн дипломат эрхтэй гэж БНСУ-ын нисэхийн цагдаа нарт худлаа хэлсэн гэх яриа дэгдээд буй. Үндсэн хуулийн Цэцийн дарга дипломат эрхтэй албан тушаалтан мөн эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ийн тайлбар хийж байгаа юм. Өчигдөрхөн ярьсныг би сийрүүлж байна шүү.Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтан өөр улсын Эрүүгийн хуулиас дархан эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Үүнийг би өчигдөр ч хэвлэлийнхэнд тайлбарласан. Харамсалтай нь зарим нь андуу ташаа ойлгосон байна лээ. Би Одбаяр гэх хувь хүнийг өмгөөлөх юм уу, эсвэл буруутгаагүй. Улс орны өндөр албан тушаалтанд үйлчилдэг олон улсын дүрэм журам, дархан эрхийн тухай ярьсан. Энэ дүрэм журам Монголоор дайран өнгөрч байгаа бусад улсын төрийн өндөр албан тушаалтнуудад, мөн манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд ганц Солонгос бус өөр улс оронд явахад ч үйлчилнэ. Үүнийг би зохиож яриагүй. Олон улсын хуулийн хөгжил, хувьсал, хэрэглээ, практикийг судалж, мэргэжлийн нарийвчилсан дүгнэлт гаргаж байдаг НҮБ-ын Олон улсын хуулийн комиссын баримт бичгийг судлаад үзэхэд энэ тухай тодорхой бий. Бүр “төрийн албан тушаалтны” гэж тодотгосон байгаа. БНСУ-ын тал энэ дүрэм журмаа мэддэг, дархан эрхийг хүлээн зөвшөөрсөн учраас Цэцийн дарга Д.Одбаярыг цааш аяллаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хэрэг. Тэгээгүй бол, Цэцийн даргыг явъя гэснээр, эсвэл дан ганц манай Консулынхны хүссэнээр цааш явуулчихгүй шүү дээ. Тэд дэлхийгээр нэг айлчлал хийж, арга хэмжээнд оролцохоор явж буй төрийн өндөр албан хаагчдад үйлчилдэг олон улсын дүрэм журмаа л барьсан хэрэг. Хэрвээ манай Цэцийн дарга буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Тэгэх ч ёстой. Төрийн албан ажлаа дуусган буцаж БНСУ-д ирээд тайлбараа өгнө гэсэн байна билээ. Энэ нь бас зөв” гэлээ. Ийм л юм яриад сууж байгаа Гадаад хэргийн сайдтай байснаас сайдгүй байсан нь дээр байгаа биз дээ.

image

Эрх баригч хүчнийхний энэ мэт огцрох олон шалтгааныг дурдаад байвал шөнийн одноос олон тохиол ар араасаа жагсана.

MEDEE.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6