Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image

Image
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
Image
Жорж Флойдыг баривчлах үед хамт байсан гурван цагдаад хэрэг үүсгэлээ
Image
18 оронд коронавирусийн мянгаас дээш тохиолдол илэрлээ
Image
“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”
Image
Би жирэмсэн болчихсон байна Амьдрал минь ингээд дууслаа
Image
Хүүхдийн эмнэлэгт "Бяцхан номын сан" байгууллаа
Image
“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно
Image
Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана
Image
Хүүхдийг шийтгэх нь том болоход нь хэрхэн нөлөөлдөг
Image
Би найз залуугийнхаа мөнгөнд болж үерхсэн
Image
Хүн амын насжилтын тухай
Image
Ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөрийг хуулийн дагуу төлнө
Image
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Image
Хөргөгчинд хадгалах хэрэггүй 16 хүнс
Image
Гэр галeрeйтэй боллоо
Image
Угаартсан байж болзошгүй иргэдийг эмнэлэгт хүргэжээ
Image
Сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөмж
Image
ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа
Image
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Image
Би хоолны дэглэм барьж, дасгал хийлгүй турж чадсан
Image
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ
Image
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
Image
Э.Оюунболдын шүүх хурал дахин хойшлогдлоо
Image
Дугуйн замын 2,3 км асфальтан хучилтыг хийгээд байна
Image
"Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг аймаг ой, хээрийн түймрийн өндөр аюул, эрсдэлтэй"
Image
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
Image
Т.Ундаръяа: Монгол Улсад тэгш бус байдал газар авч буйг нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй
Image
Арслангийн ордныхон түр зуурийн маргааныг хурцатгах хэрэггүй
Image
Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
Image
Сонголт олонтой Хан-Уулаас Электоратынхан 3 нэр дэвшигчийг онцолжээ
Image
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан
Image
ХОМ: Кёкүшюзан Д.Батбаяр 41 компанийнхаа 17-г нь 100 хувь эзэмшдэг
Image
Сэлэнгэ аймагт нийт 16 иргэн тусгаарлалтад байна
Image
УИХ-ын ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт 14 хүн нэр дэвшжээ
Image
Музейн үзмэрүүдийг онлайнаар үзүүлж эхэлжээ
Image
“Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталог гаргажээ
Image
БАНК ТЭЖЭЭСЭН АРД ТҮМЭН .
Image
Мод тарьж ойжуулалт хийхдээ хар шороо ашиглахгүй байхыг зөвлөв
Image
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
Image
Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна
Image
АНУ-д эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна
Image
АН-ын 3х3 Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
Image
"Толийг зөв газраа байрлуулвал..." - Иран бүсгүйн гайхалтай бүтээлүүд
Image
Төмөр хүний бээлийг бодит болгожээ
Image
Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ
Image
Өчигдрийн хүчтэй шуурганаар хоёр гэр нуржээ
Image
Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэх туршилтыг хийж байна
Image
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Image
Хайлаастад айлын хашаа мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
ЦАГААН САРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Image
Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоол өргөн барилаа
Image
ТӨМС, УЛААН ЛООЛИЙГ НЭГ МОДОН ДЭЭР ЗЭРЭГ УРГУУЛЖ БАЙНА
Image
ТӨМӨР ЗАМЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫГ ХОЁР ӨДӨРТ БАГТААН ДУУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга: Гарын үсгээ дамладаг төрийн албан хаагчдад зовж зүдэрч олсон мөнгөө тушаах дур сонирхол хэнд ч байхгүй
Image
Гэрэл зураг түүх өгүүлнэ: Монгол Улсын Үндсэн хууль
Image
Зарим уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Image
Төв аймагт сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр зогсоожээ
Image
ХЯТАДАД ОРОН СУУЦНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ ХЭВЭЭР БАЙНА
Image
Хамгийн сайн хамгаалалттай 5 мессенджер
Image
Өнгөрсөн шөнө Д.Сүхбаатарын талбайн замыг угаажээ
Image
"ЛАРЬДМА-2" КИНО УДАХГҮЙ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Image
Хакухо М.Даваажаргал аваргын хадамууд
Image
Яармагийн гүүрэн дээр гарсан ослоос болж шалгалтанд хоцорсон хүүхдүүдэд туслахаар болжээ
Image
“ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ-2018” НААДАМД 1200 ГАРУЙ ХАРВААЧ ОРОЛЦЛОО
Image
ОЮУТНУУД ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ
Image
УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ /2016,12,22/
Image
АШУҮИС-ийн хамт олон мэдэгдэл гаргав
Image
ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ГАРЦ ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИСТОЙ БОЛГОНО
Image
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛНА ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ
Image
Ихэр хүүхэд тээж буй ч Грэммигийн шоуг шууруулж чадсан Бьенси
Image
МАЛЧИД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Image
Цэцэрлэгт 6000 хүүхэд нэмж бүртгэнэ
Image
Орон сууцны халаалтыг есдүгээр сарын 15-наас өгнө
Image
Н.Номтойбаяр: Асуудлыг урьдчилан зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛ НААДАМ БОЛ БҮХ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ, ОЙЛГОЛЦЛЫН БАЯР
Image
Монгол Амьд Барби хэн бэ
Image
Шадар сайд Л.Хүрэлсүх 2,5 тэрбум төгрөг зарцуулж буй наадмын бэлтгэлийг шалгав
Image
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ОЙРХИ ДОРНОДЫН ОРНУУДААР АЙЛЧИЛЖ БАЙНА
Image
ЦАЛИНГАА 50 ХУВИАР НЭМЭХИЙГ ШААРДСАН СУУГЧИД ТЭМЦЛИЙН ДАРААГИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИВ
Image
Image

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

Бид ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын өгзөг базсан асуудлыг сошиалд маазруулахаас илүүтэй түүний Солонгос явахаасаа өмнөх өдөр Үндсэн Хуулийн Цэц дээр алх цохиж, Монголчуудыг байгалийн баялгийнх нь эзэн биш болгосон ноцтой асуудлыг илүү анхаарах ёстой юм. Солонгос хууль чангатай улс, Одбаярт буруу зүйл хийснийх нь өвдөлтийг өөрийнх нь өгзөгөнд хангалттай мэдрүүлнэ.

Манайд бол улс төрчид нь өгзөг базах нь битгий хэл хулгай, луйвар, хүчин, авилга, мөнгө угаасан ч ял эдлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаагаар хаачихна. Ямар сайндаа л саарал жагсаалтанд орж булай болоховдээ.

Хамгийн гол нь Цэцийн даргын ёс бус үйлдэл, Цэц дээрх гаргасан буруу шийдвэрийнх нь горыг Монголчууд нийтээрээ амсах болсон нь харамсалтай. Ингээд Цэцийн шийдвэрээр 2020 онд улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарч, багш, эмч, цагдаа гээд бүх төрийн албан хаагчид цалингүй, ахмадууд тэтгэвэрээ авч чадахгүй байдалд орох эрсдэлтэй боллоо. Алдааг нь засах эрх УИХ-д одоо есхөн хоног байна. Олон нийт “өгзөг” Одбаярыг огцруулж, хариуцлага тооцохыг шаардаж эхэлмэгц нэгэн муур гарч ирсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Одбаярыг өгзөг базаагүй гэж мэлзсэн ч Солонгосын ТВ-үүд өдөр бүр телевизээрээ мэдээлж байна. Гэхдээ Одбаярыг үнэндээ өмгөөлөх муур нь Занданшатар биш юм. Жинхэнэ “хумсаа нуусан муур” тэр өдөр өөрөө гарч ирж мэдэгдэл хийх нь тэр. Энэ бол Цэцийн шийдвэрийг зөвтгөсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд байлаа.

ХУДАЛЧ МУУР

Одбаяр “Өгзөг” Баярмаагаас цолыг нь булааж авсан тэр өдөр З.Энхболд засгийн газрын ордонд сэтгүүлчдийг цуглуулж, нэгэн мэдэгдэл хийв. Тэрбээр “Ч.Хүрэлбаатар гэж нэг нөхөр дандаа худал хэлдэг. Цэц зөв шийдсэн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-аас улс хэзээ ч 1,3 их наяд төгрөг олж байгаагүй, өнгөрсөн жил 700 орчим тэрбум төгрөг олж байсан байналээ гээд Хятадын импортлогчдыг дэмжсэн АМНАТ байхгүй болох нь зөв” гэх утгатай зүйл ярив. Юу гэсэн үг вэ? З.Энхболд тэгээд 700 тэрбум төгрөгийг АМНАТ-аас чөлөөлөх нь окэй, асуудал биш гэж хэлээд байгаа юм уу? Хариултыг нь Сангийн сайд татварын ерөнхий газраас лавлагаа авч твиттерээр нийтэд мэдээлжээ.

Тайланг үзвэл АМНАТ-аар 2018 онд 1 их наяд 46 тэрбум 900 сая төгрөг, 2019 оны эхний 9 сард 1 их наяд, 94 тэрбум 500 сая төгрөг улсад орж байжээ. 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.3 их наядад хүрэх боломжтой гэсэн үг. Ийм учраас Сангийн яам АМНАТ-аас 2020 онд 1,3 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулна гэж тооцжээ. З.Энхболд ингээд худалч муур болов.

Сангийн сайд шуурхай арга хэмжээ авч, яаралтай горимоор хуулийн төсөл санаачлан Цэцийн алдааг засахаар засгийн газрын хуралдаанд оруулж, одоо их хурал дээр хэлэлцэх гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Сангийн сайдтай санал зөрүүтэй байгаа тул маргаан дараагийн өдрүүдэд хөврөх бололтой. Ямартай ч 11-р сарын 15-аас өмнө төсөвөө батлуулж чадахгүй бол зөвхөн Хүрэлбаатар ч биш засгийн газар бүхэлдээ огцорч төсвийн ажилчид цалингүй, бүтээн байгуулалтын төслүүд гацах эрсдэл бий болно.

МУУР ИЛ ГАРЧ ИРЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?

З.Энхболдод ажил үүргийнх нь хувьд өөрт нь хамааралгүй асуудал буюу АМНАТ дээр ингэж чичирж гарч ирэх шалтгаан баймааргүй. Баримт сөхвөл бас ингэж чичрэх шалтгаан байсан аж. Нэгт өөрийн төрсөн дүү З.Хишигтогтохтой Браунрок, Инфра-Инженеринг гэх компаниудыг хамтран эзэмшдэг Ачитсайханы Баттүшигийн Страто (Хятадын хөрөнгө оруулалттай) компанийг АМНАТ-аас чөлөөлөх, хоёрт уул уурхайн компаниуд Цэцийг лоббидож АМНАТ-ыг байхгүй болгосон гэж гөрдөх, олон түмний анхаарлыг ингэж сатааруулж байгаад араар нь Зүүн баянгийн төмөр замыг Оросуудад бэлэглэх, улмаар Страто уруу Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг хямдаар, их хэмжээгээр урсгах, гуравт төрийн бүх институтийг чадамжгүй харагдуулж, нийгэмд уур бухимдал үүсгэж, үймээн самуун дэгдээх, улмаар Ерөнхийлөгчийн засаглал уруу чирж Ардчиллыг устгах. З.Энхболд энэ адын хүслээ биелүүлэх хангалттай хумстай.

Муурын хумс Үндсэн хуулийн цэц, УИХ, Засгийн газар, Шүүх, Прокурор, АТГ тэр ч бүү хэл Эрдэнэс Тавантолгойд гүн шигджээ. Энэ нь сүүлийн өдрүүдэд болж буй үйл явцыг баримтад тулгуурлан логиг дүгнэлтээр харахад ойлгогдож байна. Муур хумсаа нууж чадсангүй, өөрөө ч нуугдаж чадсангүй чичрээд гараад ирлээ. Муурын хумснууд ч захаасаа ил болж байна. Өнөөдөртөө Стратогийн баримтуудыг дэлгэе. Дараагийн бичвэрүүдээр муурын бусад хумсыг ил гаргана.

БАРИМТ-1: СТРАТО БА З.ЭНХБОЛД

Burtgel.mn сайтаас хайлт хийхэд Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох, Стратогийн гүйцэтгэх захирал Ачитсайханы Баттүшиг нар нь Браунрок ХХК, Инфра-Инженеринг зэрэг компаниудыг хамтран эзэмшдэг байна. А.Баттүшиг нь Браунрок ХХК-ийн нь гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ. Тэгэхээр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын компани болон Страто нь А.Баттүшиг гэх нэг гүйцэтгэх захиралтай болж байна. Страто нь жилд 1.5 сая тонн нүүрс угаан баяжуулах үйлдвэр барьж байгуулан, Шивээ овоогийн уурхайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг.

Эрдэнэс Тавантолгойгоос нүүрсээ шороон замаар өдөр шөнөгүй зөөж овоолсон байгаа нь доорх зургаас харагдана. Тэд үйлдвэрээ томруулж жилд 4.5 сая тонн нүүрс угаахаар зэхэж байгаа. Энэ үйлдвэр уруу Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгаар ирэх байсан мөнгөөр Зүүн баянгийн төмөр замыг барьж байна. Өчигдөр шөнө Зам Тээврийн хөгжлийн яамны mrtd.gov.mn цахим хуудсанд ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН гэх компани Зүүн баянгийн төмөр замд ажил гүйцэтгэж, менежментийг нь авч явах тухай санал тавьсан мэдээлэл гарчээ. Монголын төмөр замыг гацааж, Тувагийн нүүрсийг Хятадын зах зээлд транзитаар гаргах төсөл яригдаж байхад энэ ч жижиг асуудал биздээ муурын нүдээр.

БАРИМТ-2: СТРАТОГИЙН ОФФИС БА ЗАНДААХҮҮГИЙН ХИШИГТОГТОХ

Стратогийн төв оффис нь Зандаахүүгийн Хишигтогтохын Болдсофт компанийн хуучин оффист үйл ажиллагаа явуулдаг. Хаяг нь “New Century Plaza” буюу NCP –ийн 2-р давхар. Одоо З.Хишигтогтох, А.Баттүшиг 2 нэг өрөөнд ажиллаж байна. Энэ тухайгаа А.Баттүшиг нь хэвлэлд ярьсан байдаг. Болдсофтын тухайд хэдэн жилийн өмнө Эрдэнэтэд өндөр үнээр программ хангамж шахсан гэх дуулиан хэвлэлээр гарч байгаад нам дарагдсан. Burtgel.mn лавлагаагаар харахад Болдсофт нь одоогоор татан буугдсан байна. Харин Болдсофтын өрөөнд Стратогийн бизнес үргэлжилж байна.

БАРИМТ-3: СТРАТО ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ БОЛОХ НЬ

Страто компанийн 37%-ийг Ачитсайханы Баттүшиг, 50%-ийг Хятадын “Шаньдун Шенхан Жиеэ Эдийн Засгийн Худалдааны ХХК” эзэмшдэг, Монгол улсын өөр хоёр иргэн бусад хувийг нь эзэмшиж байна. Стратогийн Гүйцэтгэх захирлаар А.Баттүшигийг томилжээ. Энэ мэдээллийг би З.Энхболдоос танай дүү чинь Стратотой нэг оффист сууж ажилладаг нь ямар учиртай юм бэ гэж твиттер хаягаараа асуугаад зөрчлийн хэргээр цагдаад байцаалт өгч, хэд хоног шалгуулсны дараа хавтаст хэргийн материалтай танилцаж мэдсэн юм. Зөрчлийн цагдаа намайг буруутган яллах үндэслэл олж чадаагүй. Хэрэг прокурорт хянагдаж буй тул одоохондоо илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

БАРИМТ-4: СТРАТО БА ТАТВАРЫН МАРГААН

Страто нь 2018 оны эцэст ТЭЗҮ буюу Техник-Эдийн засгийн үндэслэлийн тайлангаа батлуулжээ. ТЭЗҮ батлагдахаас өмнө үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлж, хууль зөрчсөн асуудлыг энэ удаад орхие. Страто нь нүүрсний ямар нэгэн орд, уурхай эзэмшдэггүй. ТЭЗҮ-гээ батлуулахдаа Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг угааж өгсөн үйлчилгээний орлогоор бизнесийн үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авсан байна. Иймд Стратог орд эзэмшдэггүй, нүүрсээ баяжуулаад цааш зарж ашиг олохгүй гэж итгэсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ТЭЗҮ-г нь хүлээн авч баталжээ.

Страто нь үйлдвэрийнхээ нээлтийг 2019 оны 5 сард хийж, баяжуулсан нүүрсээ экспортолж эхэлсэн тул МАК, Өсөх зоос зэрэг баяжуулах үйлдвэртэй компаниудын адилаар нөөцийн төлбөр төлөхийг татварын байгууллагаас шаарджээ. Гэвч Страто татварын маргаан үүсгэв. Үүнтэй зэрэгцэн С.Баярмаа гэх үл таних бүсгүй гарч ирж, Цэцэд гомдол мэдүүлснээр АМНАТ тэглэгдэх нь тэр. Хятадын хөрөнгө оруулалттай Стратог татвараас чөлөөлүүлэх ажиллагаа хойноосоо 1.3 их наяд төгрөгийн татварын орлого үгүй хийнэ гэж хэн санахав.

Ямар өчүүхэн ашиг сонирхлоор улсаа ингэж хорлож чаддаг байнаа. Үндэсний хөгжлийн газраас Стратотой нууцаар татварын тогтворжуулалтын гэрээ байгуулсан гэх мэдээлэл сошиалд бас гарч байна. Үнэн бол ганцхан АМНАТ ч биш НӨАТ, Гааль, аж ахуйн нэгжийн ашгийн гэх зэрэг татварын асуудал ч гарч ирж ирнэ гэсэн үг. Гэрээг нь ил болгохыг бүгдээрээ шаардъя.

АМНАТ БУЮУ НӨӨЦИЙН ТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

АМНАТ-ыг дэлхийн бүх улсад ашигт малтмалыг олборлож, баяжуулан худалдсан л бол төлдөг зарчимтай. Харин эцсийн хэрэглэгч бол төлөхгүй. Жишээ нь Багануурын нүүрсийг авч, цахилгаан үйлдвэрлэсэн станцууд төлөхгүй, кокс нүүрс худалдан авч ган хайлуулсан бол төлөхгүй. Байгалийн баялгийг түмэнд АМНАТ-өөр дамжуулж хүртээх энэ хэлбэр зөвхөн нүүрсэн дээр ч бус алт, зэс, төмрийн хүдэр гээд бүхий л ашигт малтмалын хувьд олон улсад жишиг болон тогтсон зүйл.

Жишээ нь Автралид түүхий нүүрс зарвал 7%-ийн АМНАТ авна. Баяжуулж зарвал 5% -иар тооцно, 2%-ийг нь хасаж баяжуулах үйлдвэрүүдээ дэмждэг. Энэ талаар Жэймс Отто нарын 8 эрдэмтэний хийсэн “Mining Royalties A Global Study of Their Impact on Investors, Government, and Civil Society” гэх судалгааны тайлангаас харж болно. Энэ судалгаа дэлхийн банкны веб сайт дээр нээлттэй байгаа. Цэцийн байхгүй болгосон АМТХ-ын 47.1-р заалт яг Асвтралийн хуулийн утга агуулгатай байсан нь legalinfo.mn цахим хуудаснаас харагдаж байна.

АМТХ-ын 74.1-т энэ хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон” гэжээ.

СТРАТО БА УУЛ УУРХАЙН БУСАД КОМПАНИЙН ЭРХ АШИГ

Цэц Стратог даврааж, АМТХ-ын 74.1-р заалтыг бүхэлд нь цуцалсанаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх үйлдвэрүүд татваргүй болов. Өдийд ууг нь муур багшийн хүссэнээр уул уурхайн компаниуд алга ташин Цэцийн шийдвэрийг дэмжиж, татвараас хөнгөлүүлсэндээ байртай гэгч нь суух байлаа. Ард түмэн ч уурсан босож баялгийг нь дээрэмдсэн уул уурхайн компаниудын эздийг хараан зүхэж, жагсах ёстой байв. Гэвч муурын хүссэнээр тийм зүйл болсонгүй. Харин ч иргэд мэдээлэлтэй болж, муурын хумсыг харж чаддаг болжээ.

Сайн зүйл нь үндсэн хуулинд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэснийг ноцтой зөрчсөн Цэцийг зөвтгөж, Хятадын хөрөнгө оруулалттай Стратог өмөөрөн суугаа Муур багшаа таньж авцгаалаа. Тэд муур багшдаа уурлаж байна. Уул уурхайн компаниуд ч гайхаж, мэдэгдэл гаргажээ. Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Монгол Нүүрс Ассоциаци зэрэг уул уурхайн татвар төлөгчдөөс бүрддэг томоохон холбоодоос Цэцийн шийдвэрийг буруутгаж, АМНАТ-аа төлмөөр байна, хуулийн зохицуулалтаа гаргаж өгнө үү гэж хүссэнийг энд хавсаргалаа. Уул уурхайнхан татвараа төлье гэж байхад З.Энхболд авахгүй гээд улсаа хорлож суух нь нэн хачирхалтай бөгөөд харамсалтай. Муур ил гарлаа. Дараагийн баримтуудаар уулзъя.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6